ХАНШ         Ц/Цайр-тонн: 2898.85$         Ам.доллар: 3,525.51₮         Юань: 514.67₮         Евро: 3,817.42₮

Байгаль орчин

2017 оны байдлаар Байгаль Орчин Хамгаалах Төлөвлөгөөний дагуу хаягдал хөрсний овоолгод 0,5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгдсэн байдал.

“Цайрт Минерал” ХХК-ийн Төмөртийн-Овооны уулын баяжуулах үйлдвэрийн  “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ” болон нэмэлт тодотголд тусгагдсан ажлын хүрээнд жил бүр “Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр”-ийг зохиож тухайн жилд хийгдэх ажлыг төлөвлөж байна. 
Тус үйлдвэрийн цайрын хүдэр боловсруулах технологийн онцлогоос шалтгаалж усны хэрэглээ өндөр байдаг бөгөөд баяжуулах үйлдвэрт хоногт 3400. м3 ус ашиглаж байгаагийн  25 %-ийг өдөр тутам усны эх үүсвэрээс татан авч байгаа ба эргэлтийн усны хэмжээг нэмэгдүүлэх замаар усны хэрэглээг багасгах арга хэмжээ авч байна. 
Мөн ил уурхайн ашиглалтын технологийн системийн онцлогоос шалтгаалан ил орон зайд дотоод овоолго үүсгэн дүүргэлт хийгдэх боломжгүй хэдий ч  гадаад овоолгын зарим хэсэгт 2007 оноос эхлэн 2017 оны хооронд нийт 24,4 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 23,4 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгээд байна.  
Үүнээс гадна байгаль орчин хамгаалах төлөвлөгөөнд тусгасны дагуу хөрс ургамал, үйлдвэрлэлийн усны эх үүсвэр, амьтан, агаар мандал, зэрэгт үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах үүднээс байнгын шинжилгээ судалгаа, дүгнэлтүүдийг үйлдвэрийн дэргэд ажиллаж буй хяналт шинжилгээний лаборатори болон мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, баяжуулах үйлдвэрийн технологийн горимыг чанд сахиж дуу, чимээ болон тоосжилтыг дарах зорилгоор тухай бүрд нь тохирсон арга хэмээ аван ажиллаж байгаа бөгөөд ахуйн бохирт шинээр цэвэршүүлэх төхөөрөмж, бутлуурын цехд тоос дарах усан манан үүсгэх төхөөрөмжүүдийг суурилуулсан ба мөн үйлдвэрлэлийн бүсэд олон наст ургамал, 13000 гаруй  мод бут суулган тарималжуулаад байна. Үүний зэрэгцээ сум орон нутагтай хамтарч булаг усаа хамгаалах, шувууны үүр суулт хийж амьтдыг дүрвэж дайжхаас сэргийлэх  зэрэг арга хэмжээнүүдийг хийж ажиллаж байна.
Манай  компаниас цаашдаа үйлдвэрлэлийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үндсэн зорилтыг тавин ажиллаж байна. 

 

Эрчим хүчний хэрэглээ

Цахилгаан эрчим хүчийг Чойбалсан Баруун-Уртыг холбосон 110 КВт-ын өндөр хүчдэлийн шугамнаас авдаг ба жилдээ 14366 КВт цахилгаан эрчим хүч хэргэлэдэг. 

110 КВт–ын хүчдэл бууруулах дэд станц нь бүрэн компьютерийн хяналт удирдлагын системтэй ба хамгийн сүүлийн үеийн  технологоор тоноглогдсон.
Дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 8237 КВт. Сүүлийн үеийн автоматчилагдсан удирдлага, тоног төхөөрөмжтэй. Сүхбаатар сумын Тал булгын нүүрсний уурхайн нүүрс нь чанарын хувьд муу нүүрсэнд тооцогддог ба дээж авч шинэжилгээ хийлгэн уг нүүрсэнд тохирсон ашигт үйлийн итгэлцүүр хамгийн өндөр байхаар тооцоолон барисан уурын зуух юм.
 Үйлдвэр нь Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт орших Шинэ усны орд газраас 32 км урт бүхий шугам хоолойгоор дамжуулан усаа авч байна. Үйлдвэр болон үйлдвэрийн ройны цэвэр усны хэрэглээ жилд 350 мянга орчим  шоо метр байдаг.

 

Дулааны хангамж

Уулын баяжуулах үйлдвэр, түүний орчмын байгууламжуудын дулааны хангамжийг цагт 10 тн ус халаах үндсэн ажлын зуух, цагт 6 тн ус халаах нөөц зуух бүхий уурын зуухыг жил бүрийн 10-р сарын 1-ээс 5-р сарын 10 хооронд ажиллуулж шийддэг. Дулааны станц нь 24 цагийн ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 3 хүн ажилладаг юм. Уурын зуух нь автоматжуулсан ажиллагаатай, орчин үеийн тэргүүний технологи дээр тулгуурласан, бүрэн шаталт явуулах  ашигт үйлийн итгэлцүүрийн зэрэг нь маш өндөр учир дулааны хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтэнүүдийн анхааралыг ихээхэн татдаг.

Уурын зуухыг барьж байгуулах зураг төсөл боловсруулахдаа дунджаар 2700 к.кал. илчлэгтэй Тал булгийн  уурхайн нүүрсээр ажиллах тооцоотой хийгдсэн юм.

 

Ажилчдын нийгмийн халамж болон эрүүл мэнд

Үйлдвэр дээр спортын заал, хурлын болон соёлын танхим, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэгийн хэсэгтэй. Жилд нэгээс доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт нийт ажилчдыг хамруулан, хоол хүндсэнд байнга анхаарал тавьж сар бүр витамины цуглуулга бүхий уургийн баяжмал өгдөг. Мөн ус цэвэршүүлэх үйлдвэр, хүнсний ногооны хүлэмж барьж байгуулснаар жилийн дөрвөн улиралын турш компанийхаа ажилчидын хоолны ногооны хэрэгцээг ханган ажилчдыг чанартай, шинэ ургацын ногоотой хоолоор үйлчилдэг. Ажилчиддаа баяр ёслолын өдөрүүдээр нэмэлт шагнал болон мөнгөн тусламж тогтмол өгч заншсан ба байнга соёл урлаг спортын тэмцээнийг зохион явуулдаг нь хамт олныг нэг гэр бүл мэт дотно харьцаатай болгож ажлын идэвхид сайнаар нөлөөлж байна.

 

Хөдөлмөр хамгаалал

  1. Нийтлэг зүйл
  2. Ажлын байрны зохион байгуулалт дэг журам.

  3. Хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцас, гутал.

  4. Өндөрт ажиллах үеийн аюулгүйн арга хэмжээ.

  5. Үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлүүд.

  6. Үйлдвэрийн талбайгаар явах аюулгүйн дүрэм.

  7. Багажтай ажиллах үеийн аюулгүйн арга хэмжээ

  8. Ачааг гараар өргөх ба зөөх жин.

  9. Цахилгааны аюулгүй ажиллагаа

  10. Галын аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм

  11. Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл

  12. Ариун цэвэр эрүүл ахуйн дүрмийг чанд сахих хэрэгтэй


Дэлгэрэнгүйг энд дарж PDF хувилбараар үзнэ үү.

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 2898.85$         Ам.доллар: 3,525.51₮         Юань: 514.67₮         Евро: 3,817.42₮