ХАНШ         Ц/Цайр-тонн: 3106.50$         Ам.доллар: 2,437.41₮         Юань: 368.36₮         Евро: 2,870.54₮

ЧАНАР ХЭМЖИН ШАЛГАХ ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

“Цайрт Минерал” ХХК-ийн Чанар Хэмжин Шалгах Лаборатори нь Төмөртийн Овооны уулын баяжуулах үйлдвэрийн бүх шатны эрдэс хүдэрт сорилт, шинжилгээ хийж, бүтээгдэхүүний чанарт хяналт  тавих үндсэн үүрэгтэй итгэмжлэгдсэн лаборатори юм. Лаборатори нь “Цайрын баяжмал – Техникийн шаардлага” MNS 5717:2007 стандартын дагуу бүтээгдэхүүнд цайр, хар тугалга, зэс, кадми, мөнгө, төмөр, кобальт, мышьяк, хүхэр, цахиурын хоёрч исэл болон бусад шаардлагатай элемент нэгдлийг үндэсний стандарт арга аргачлалын дагуу шинжлэн тодорхойлдог. Лаборатори нь нийт 23 ажиллагсадтай бөгөөд 3 ээлжээр 24 цаг ажилладаг.

 

Итгэмжлэл 

Лаборатори нь сорилтын лабораторийн чадавхид тавих олон улсын MNS ISO/IEC 17025 стандартын шаардлагыг хангаж Монгол улсын Стандартчилал, Хэмжилзүйн Газраас дараах онуудад итгэмжлэгдсэн.

 2007-2009

 2009-2012

 2012-2015

 2015-2019

Итгэмжлэгдсэн хугацаанд итгэмжлэлийн байгууллагаас лабораторийн үйл ажиллагаанд тогтмол магадлан шалгалт явуулж, шаардлагад нийцэж буй үнэлгээг авдаг болно. Түүнчлэн өөрийн чанарын удирдлагын тогтолцоо, олон улсын ISO 17025, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, лаборатори итгэмжлэлийн тогтолцооны дагуу итгэмжлэлийн үүргийг ханган ажилладаг бөгөөд сорилт гүйцэтгэх ур чадвараа жил бүр тогтоолгож, хангалттай үнэлгээг авч ажиллаж байна.

 

 

Чанарын хяналт

Сорилтын үр дүнгийн чанарыг гадаад, дотоод хяналтын тогтолцоогоор хянаж байдаг. Дотоод хяналт хийхдээ голчлон аттестатчилсан стандартчилсан загвараар хянадаг. Гадаад хяналт явуулахдаа Монголын болоод гадаад улсын хөндлөнгийн итгэмжлэл бүхий лабораториудад хамруулдаг.

Дээж боловсруулалт

 “Цайрын баяжмалаас дээж авах, бэлтгэх” MNS 5718:2007 стандартын дагуу дээжийг авч, боловсруулан бэлтгэдэг. 

 

 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3106.50$         Ам.доллар: 2,437.41₮         Юань: 368.36₮         Евро: 2,870.54₮