ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮

Спортыг дэмжигч байгууллага

2015-06-15  

"Цайртминерал” ХХК-иас Сүхбаатар аймгийн нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх зорилгоор волейболын спортыг сонгон авч 2007 оноос эхлэн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн нэрэмжит болгон 8 дахь удаагаа ивээн тэтгэж тус спортыг олон нийтэд сурталчлах, хүүхэд багачуудыг энэ спортоор хичээллэх идэвхийг сэргээх зорилготой ажиллаж байна. Монголын волейболын холбооноос зохион байгуулагддаг лигийн тэмцээнд “Сүхбаатар-Цайртминерал” эмэгтэй баг амжилттай оролцож мөнгөн медаль хүртэж байсан бол 2015 оноос эхлэн аймгийн өсвөрийн шигшээ багийг ивээн тэтгэж байгаа бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээнд шигшээ 8-д шалгарч Хүүхдийн спортын их наадамд оролцох эрхээ аваад байгаа нь Сүхбаатарчуудын сэтгэлийг сэргээх сайхан урам болж байна. Саяхан болж өндөрлөсөн насанд хүрэгчдийн зүүн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг манай компани ивээн тэтгэж оролцсон бол аймгийн шигшээ баг энэ тэмцээнд түрүүлж Сүхбаатар аймгийн волейболын спортын түүхэн амжилтын хуудас зузаарсаар байгаад манай хамт олон сэтгэл өөдрөг байна.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮