ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮

Сүхбаатар аймгийн УЗМ-д хандив өглөө.

2015-04-03  

Мөнгөн эдлэл бол монгол айл болгоны  тансаг эдлэл билээ. Хотын айлын гоёмсог шилэн хоргонд хөдөөний айлын модон бор авдарт чухамхүү мөнгөн эдлэл л заримдаа хадагнд боолттой “эрхэлж” эцэг өвгөдөөс дамжиж ирсэн нандин дурсгал, эдээр баян эрүүл тунх амьдралын нэгэн билэг тэмдэг болсоор иржээ.

Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь  мөнгөн урлал юм. Дарьгангад мөнгөн урлал чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн. 

Эдгээрийн сор бүтээлүүд манай Сүхбаатар аймгийн Угсаатны Зүйн Музейн мөнгөн урлалын танхимд  хадгалагдаж олон түмний мэлмийг баясгаж байдаг билээ. Энэхүү танхимын засвар шинэчлэлийн ажил хийхэд зориулан манай компаниас 5 сая төгрөг хандивлалаа.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮