ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮

2013-06-01

2013-06-01  

6 дугаар сарын 1 Олон улсын хүүхдийн эрхийн өдөр бөгөөд гагцхүү энэ л өдөр хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжиж боловсрох, нийгмийн амьдралд оролцох болон аливаа дарамт хүчирхийллээс хамгаалуулах эрхээ хэрхэн эдэлж чадаж байгаа эсэхэд томчууд бид дүгнэлт хийдэг билээ.
Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Хүүхдийн баяр: Жилээс жилд, үеийн үед 6 дугаар сарын нэгэн хүүхдийн хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр болсоор байгаа билээ.

Энэ өдөр “Цайрт Минерал” ХХК-ий хамт олон уламжлал ёсоор Аймгийн төв Баруун-Урт хотын өнчин, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өөрсдийн бэлдсэн гарын бэлэгээ 7 дахь жилдээ өгч баярлууллаа. Мөн компанийхаа ажилчдын бүх хүүхдэд гарын бэлэг өглөө. 
Өдөр бүр хүүхдийн баяр баясалын өдөр байгаасай. Монголын үрс маш олон болтугай.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮