ХАНШ         Ц/Цайр-тонн: 1862.00$         Ам.доллар: 2,780.65₮         Юань: 392.04₮         Евро: 3,008.11₮

2010 оны ААШ гар бөмбөгийн тэмцээн

2010-05-09  

“Цайрт Минерал” ХХК-иас 4 дэхь жилдээ уламжлал ёсоор ивээн тэтгэн явуулж байгаа <<“Цайрт Минерал” ХХК-ийн нэрэмжит Сүхбаатар аймгийн насанд хүрэгчдийн 2010 оны гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн>> энэ жил 5 сарын 8, 9-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд аймаг улсын хэмжээний мастер тамирчдаас  бүрдсэн нийт 18 баг тамирчид оролцсон нь жил ирэх тусам улам өрсөлдөөнтэй, чанартай болж байгааг харуулж байна. Нэгдүүгээр байранд эмэгтэй, эрэгтэй “Дөрвөлж” ХХК-ийн баг, хоёрдугаар байранд эмэгтэй Түмэнцогт сумын баг, эрэгтэй “Одкон холдинг” компанийн баг, гуравдугаар байранд  эмэгтэй Тэмүүлэл цогцолбор сургуулийн баг, эрэгтэй Түмэнцогт сумын баг тамирчид тус тус байр эзэлж үзэгчдийг шуугиулсан олон сайхан тоглолтуудыг гаргаж өрсөлдлөө. Шагналын сан 2 сая төгрөг байсан бөгөөд энэ нь аймаг бүсийн тэмцээнүүдийн дундаас нийлээдгүй өндөр байсан юм. Ерөнхий шүүгчээр олон улсын хэмжээний мастер, доктор профессор н.Халзан багш ажиллаа.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 1862.00$         Ам.доллар: 2,780.65₮         Юань: 392.04₮         Евро: 3,008.11₮