ХАНШ         Ц/Цайр-тонн: 1999.00$         Ам.доллар: 2,762.71₮         Юань: 394.75₮         Евро: 3,039.26₮

Аймгийн Хөжимт Жүжгийн Театрт 40,000,000 төгрөг хандивлалаа.

2007-11-08  

Сүхбаатарчуудын болон Баруун-Урт хотын иргэд олон жил хүсэн хүлээж байсан Соёлын Төвийн Цогцолбор /"СТЦ"/, "Хөгжимт Жүжгийн Театр" /"ХЖТ"/-ын барилга угсралтын ажил дуусч, мөдхөн ашиглалтанд орох гэж байна. 

Орчин үеийн зураг, төслийн шийдэл бүхий 600 хүний суудалтай "СТЦ"-ыг сүүлийн үеийн техник, хэрэгслэлээр тоноглох хэрэгцээнд зориулж  аймгийн "ХЖТ"-т "Цайрт Минерал" ХХК-н зүгээс 40 сая төгрөг хандивлаж байгаа юм.

Шинэ "СТЦ" ашиглалтанд орж байгаа энэ баярт үйл явдал нь төвөөс алслагдмал байдаг хөдөөгийн ард иргэдийн  соёлын амьдралд гарч байгаа бас нэгэн дэвшил юм. 

Энэхүү хандив, тусламж нь "Цайрт Минерал" ХХК-ийн аймаг орон нутгийн ард иргэдийн боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарыг дэмжиж ажиллах, туслах бодлогын хүрээнд хийгдэж байгаа ээлжит бэлэг болж байна.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 1999.00$         Ам.доллар: 2,762.71₮         Юань: 394.75₮         Евро: 3,039.26₮