ХАНШ         Ц/Цайр-тонн: 1999.00$         Ам.доллар: 2,762.71₮         Юань: 394.75₮         Евро: 3,039.26₮

Их жанжны талбайг 600 орчим сая төгрөгөөр засахаар болов

2007-10-26  

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 115 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 65 жил, Баруун-Урт хот байгуулагдсаны 50 жилийн ойн түүхэн тэмдэглэлт үйл явдлуудыг тохиолдуулан 2007 онд аймгийн төвийн бүтээн байгуулалт, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, ард иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Сүхбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг  дарга нарын хүсэлтийг “Цайртминерал” ХХК-ийн удирдлага, Захирлуудын зөвлөлтэй зөвшилцсөнөөр хандив тусламж үзүүлэхээр боллоо. Хөрөнгө оруулалтаар Баруун-Урт хотын төв талбайд бүх талын бүтээн байгуулалтыг ажлыг "Цайртминерал" ХХК хийж гүйцэтгэнэ.

 Их жанжин Д.Сүхбаатарын төв талбайг 418,0 мянган ам.долларын хөрөнгөөр иж бүрэн засварлана.  Талбайг гантиг чулуугаар бүхэлд нь хучилт хийхээс гадна, гэрэлтүүлэг, сандал, цэцгийн мандал, таксины зогсоол зэрэг тохижилтын ажил, зураг, төсвийн зардал багтаж байгаа болно. Мөн Их жанжин Д.Сүхбаатарын морьт хүрэл хөшөөг шинээр хийх ажил нийт 100,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд үүний 90,0 сая төгрөгийг “Цайртминерал” ХХК, 10,0 сая төгрөгийг Сүхбаатар аймгийн орон нутгийн төсвөөс гаргана.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 1999.00$         Ам.доллар: 2,762.71₮         Юань: 394.75₮         Евро: 3,039.26₮