ХАНШ         Ц/Цайр-тонн: $         Ам.доллар: 2,826.60₮         Юань: 400.18₮         Евро: 3,188.55₮

Өвчний эсрэг хамтдаа

2020-03-13  

“Цайртминерал” ХХК нь дэлхийн хэмжээнд аюул учруулж буюу COVID-19 вирусын дэгдэлт анх гарсан 2020 оны 1 дүгээр сарын эхнээс эхлэн тухайн вируст өвчнөөс урьдчилан сэргийлж, гадагшаа харилцан зорчих хөдөлгөөнийг шууд зогсоож, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, дархлааг сайжруулах замаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, мөн улсын болон аймгийн Онцгой комиссийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд  шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн компанийн нийт ажилчид болон удирдлагаас Аймгийн онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй  урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих үүднээс өндөр эрсдэлтэй түвшинд ажиллаж буй онцгой комиссын баг бүрэлдэхүүнд 2 сая төгрөгний үнэ бүхий стандартын шаардлага хангасан маск, 5 сая төгрөгний бэлэн мөнгөний тусламж, ажилчдаас 1.4 сая төгрөгний хандив өгч, хяналтын 1 постын баг бүрэлдэхүүний хоол хүнс, түлшний хангамж, маскний хэрэглээг ханган ажиллаж байна.

Нийт Баруун-Уртчууд, уурхайн ажилчиддаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Онцгой комиссын шийдвэрийг чанд мөрдөж, хамтдаа энэ аюулт өвчний ард гарахыг уриалж байна.  

  



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: $         Ам.доллар: 2,826.60₮         Юань: 400.18₮         Евро: 3,188.55₮