ХАНШ         Ц/Цайр-тонн: 3706.1$         Ам.доллар: 3,180.13₮         Юань: 470.57₮         Евро: 3,246.28₮

“ЦАЙРТМИНЕРАЛ” ХХК-ИЙН ХАБЭА, БО-НЫ БАРИМТЛАХ БОДЛОГО

2021-08-03  

Бид бүхий л үйл ажиллагаандаа ХАБЭА,бо-ны нэгдсэн менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулахад ажилтан бүрийн үүрэг, оролцоо, зөвлөлдөөнийг нээлттэй хангаж, шаардлагатай бүхий л нөөц боломжийг бүрдүүлэн, ХАБЭА,бо-ны асуудлуудыг “НЭН ТЭРГҮҮН”-д байлгаж, байгууллагын соёлыг бий болгон, нийгэмд ээлтэй, хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг явуулна.

Үүнд хүрэхийн тулд:

  • Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, дүрэм журам, стандартыг хангаж ажиллана.
  • ХАБЭА,БО-ны бодлого, зорилтуудаа хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцөөр хангана.
  • Бүх шатны удирдах ажилтнууд ХАБЭА,БО-ны тогтолцооны зорьсон үр дүнд хүрэхэд дэмжлэг үзүүлж, манлайлан оролцож, ажилтнууддаа үлгэр дуурайлал үзүүлнэ.
  • Компанийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг ажилтан бүрд олгох зарчмыг баримталж, аюулгүй ажиллагаа, байгаль орчны зөв зан үйл хандлагыг хэвшүүлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлнэ.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг боломжит хамгийн бага түвшинд байлгана.
  • Үйл ажиллагаандаа аливаа осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, орчны бохирдол, өмчийн эвдрэл, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа тасалдахад хүргэж болзошгүй аюулаас сэргийлж ажиллана.
  • Байгаль орчны нөөцийг үр ашигтай ашиглах замаар хэмнэж ажиллана.
  • Нутаг орны байгаль хамгаалал, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлийг бууруулахад нутгийн иргэдийн экологийн санал санаачлага, үйл ажиллагааг дэмжин ажиллана.
  • Дотоод хяналтын тогтолцоо хөгжүүлэн, байнгын сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн, эрүүл аюулгүй орчинг бий болгох боломжийг бүрдүүлэн ажиллана.

 

Манай компанийн бүх ажилтнууд гэрээтүүд болон зочид энэхүү бодлогыг дагаж мөрдөнө.

 



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3706.1$         Ам.доллар: 3,180.13₮         Юань: 470.57₮         Евро: 3,246.28₮