ХАНШ         Ц/Цайр-тонн: 1999.00$         Ам.доллар: 2,762.71₮         Юань: 394.75₮         Евро: 3,039.26₮

Улсын зөвлөлгөөн амжилттай болж өнгөрлөө.

2007-11-30  

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотноо Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Монгол орны холимог металлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт улсын зөвөлгөөн амжилттай болж өнгөрлөө.

Тус зөвөлгөөнд 70 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга Х.Бадамсүрэн, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Мандахнар, Төмөр замын хэрэг эрхлэх газрын орлогч дарга М.Батболд, “Цайрт Минерал” ХХК-ийн Тэргүүн дэд захирал Ч.Цогтбаатар, Дорнод аймгийн Гаалийн газрын орлогч дарга Л.Алтанцэцэг, ШУТИС-ийн ГГТС-ын багш, доктор, профессор Г.Ухнаа, Я.Гомбосүрэн, МУИС-ийн багш доктор, профессор н.Доржготов, Магистр Н.Угтахбаяр зэрэг хүмүүс илтгэл тавьж хэлэлцүүлэн, санал бодлоо солилцлоо.

Уг зөвөлгөөнд оролцогчид “Цайрт Минерал” ХХК-ийн Сүхбаатар сумын нутаг дахь Төмөртийн-Овооны Цайрын уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 1999.00$         Ам.доллар: 2,762.71₮         Юань: 394.75₮         Евро: 3,039.26₮