ХАНШ         Ц/Цайр-тонн: 1862.00$         Ам.доллар: 2,780.65₮         Юань: 392.04₮         Евро: 3,008.11₮

Сүхбаатар аймаг-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган

2010-04-30  

Сүхбаатар аймгийг 2015 хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг 2009 онд ИТХурлаас баталсантай холбогдон уул уурхай, хөдөө аж ахуй, зам тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр олон улсын томоохон хөрөнгө оруулагчдыг хамарсан чуулга уулзалтыг орон нутгийн удирдлагаас санаачлан Улаанбаатар хотод зохион явууллаа.

Энэхүү чуулга уулзалтын үндсэн хуралдаанд Сүхбаатар аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийг төлөөлөн “Цайртминерал” ХХК-иас илтгэл тавилаа. Тус компаний Төмөртийн-Овооны УБҮ нь Монгол Улсын хамгийн анхны цайр боловсруулах үйлдвэр бөгөөд  ашиглалтанд орсон цагаас өнөөдрийг хүртэл улсын төсвийн багагүй хувийг бүрдүүлж буй топ үйлдвэрүүдийн нэг юм.

“Цайртминерал” ХХК нь орон нутгийн 500 гаруй иргэдийг ажлын байраар хангаж, хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан нийгмийн чанартай олон бүтээлч арга хэмжээг явуулж байдагт нутгийн иргэд, төрийн байгууллагууд ам сайтай байдаг. 

Өнгөрсөн 2009 оны үйл ажиллагааны үзүүлэлтээр Монгол Улсын Топ-100 аж ахуй нэгжид 12-р байр эзэлж, уул уурхайн салбартаа 4–р байрт орсон нь тус үйлдвэрийг үнэлэх томоохон үзүүлэлт болж байна.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 1862.00$         Ам.доллар: 2,780.65₮         Юань: 392.04₮         Евро: 3,008.11₮