ХАНШ         Ц/Цайр-тонн: 1862.00$         Ам.доллар: 2,780.65₮         Юань: 392.04₮         Евро: 3,008.11₮

Төмөртийн- овооны цайрын уулын баяжуулах үйлдвэрийн 5-н жилийн ой

2010-08-28  

Төмөртийн- овооны цайрын уулын баяжуулах үйлдвэрийн 5-н жилийн ой 2010 оны 8 сарын 28-ны өдөр болж өндөрлөлөө.
Өнгөрсөн 5-н жилд манай үйлдвэр амжилт бүтээлээр дүүрэн, арвин их туршлага хуримтлуулсан он жилүүдийг ардаа орхисон байна. 
Хүний насаар бодоход балчир энэ насанд хийж бүтээсэн зүйлээ дүгнэхэд, бид аль хэдийн ачааны голийг үүрэлцэх хэмжээнд хүрчээ. Энэ амжилтанд хүрэхэд хамтарсан үйлдвэрийн гар нийлсэн хамт олон болоод бидэнтэй байнга хамтран ажиллаж байдаг төрийн болон орон нутгийн байгууллага хувь хүмүүсийн дэмжлэг ихээр орсныг дурьдахад таатай байна. 


Дараагийн 5-н жилд бид өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт бүтээл, алдаа, оноогоо цэгнэж илүү эрч хvчтэй ажиллан, өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлж, хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан, аюулгүй үйлдвэрлэлийг бий болгож,  улс орон нутгийн хөгжилд өөрсдийн хувь нэмэрээ оруулан ажиллана.
Та бүхэндээ эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг ерөөж, 5-н жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 1862.00$         Ам.доллар: 2,780.65₮         Юань: 392.04₮         Евро: 3,008.11₮