ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮

Могой жил амжилтаар дүүрэн байлаа.

2014-02-09  

“Цайрт Минерал” ХХК-ийн хамт олон могой жилийг амжилт бүтээл арвинтай сайхан өнгөрөөж морин жилээ угтлаа. 2013 онд ТОП-150 аж ахуйн нэгжээр шалгарч нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч эхний таван компанийн нэг, хамгийн их татвар төлөгч уул уурхайн компани зэрэг олон сайхан амжилтаар дүүрэн байлаа. Мөн бидний дундаас 2 шилдэг ажилтан маань Алтан гадас одон хүртлээ. Монголын гар бөмбөгийн холбооны намрын тэргүүн баг шалгаруулах тэмцээнд “Сүхбаатар аймаг-Цайрт Минерал” баг хамт олон амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн байна.
Сар шинийн уламжлал ёсоор хамтран ажилладаг сумд болон аймгийн төвийн 80 ба түүнээс дээш настай ахмадуудад гарын бэлэг гардуулж шинийн 3-ны өдөр Сүхбаатар суманд зохиогддог даншгийн их аварга Өсөхбаярын нэрэмжит сар шинийн барилдааныг Сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж Аймгийн арслан Б.Сэнгэдорж түрүүллээ.
Та бүхэн ирж буй Морин жилдээ амжилт бүтээл дүүрэн эрүүн энх байхыг хүсэн ерөөе.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮