ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮

2013 оны шилдэг ААН-үүд тодорлоо.

2014-06-12  

Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран 2001 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн   “ТОП-150” аж ахуйн нэгжийн шалгаруулалтын нэгдсэн дүн гарлаа. Энэхүү шалгаруулалтыг Баялгийг бүтээн бий болгож улс орны хөгжил дэвшлийн түүчээ болсон бизнесийн байгууллагуудын эдийн засаг, нийгэм, бизнесийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, үүрэг хариуцлагыг үнэлж дүгнэдэг уламжлалт арга хэмжээ юм.  Шалгаруулалтын цар хүрээ жил ирэх тутам нэмэгдэж, өдгөө бизнесийнхний хүсэн хүлээдэг том арга хэмжээний нэг болжээ. Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаараа хувь нэмрээ оруулж, мянга мянган ажлын байр бий болгож байгаа аж ахуй нэгжүүдийн нэгээр "Цайрт Минерал" ХХК 33-р байранд шалгарч 2013 оны ТОП аж ахуй нэгжээр тодорлоо. Уул уурхайн компани дотроос 9-р байранд шалгарсан байна. 
“Цайрт Минерал" ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагын бодлогыг цогцоор хэрэгжүүлдэг улс, орон нутгийн хэмжээнд жишиг болохуйц байгааг мэргэжлийн хүмүүс үнэлдэг. Манай компани өнгөрсөн 9 жилийн хугацаанд Сүхбаатар аймагт цэцэрлэгт хүрээлэн, ажилчдын орон сууцны хороолол, хамтран ажиллах томоохон гэрээ гэх зэрэг дэд бүтцийн төслүүдийг дэмжин, орон нутгийн хөгжлийн бодлого, хот төлөвлөлттэй нягт уялдуулан хамтарч ажиллаж ирсэн төдийгүй Сүхбаатар аймагт уул уурхай үлгэр жишээ хамт олон болж ажиллаж байна.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮