ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮

ТОП-100 Аж ахуйн нэгж

2015-04-22  

Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран 2001 оноос жил бүр уламжлал болгон Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй манай улсын шилдэг /ТОП/  аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж ирсэн явдал бөгөөд уг арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгууллаа.

Өмнөх жилүүдэд уг шалгаруулалтыг явуулахдаа компани, ААН-үүдээс  материалыг нь хүлээн авч, нэгтгэн дүгнэдэг байсан. Харин энэ онд шалгаруулалтын зарчмыг өөрчилж  холбогдох төрийн /Сангийн Яам, СЗХороо, ҮСХороо, МХЕГ, ТЕГ, НДЕГ, ГЕГ/ байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажилласан. Өөрөөр хэлбэл эдгээр байгууллагуудаас аж ахуйн нэгжүүдийн албан ёсны мэдээ, тайланг авч түүнд үндэслэн ажлын хэсэг харилцан ярилцсаны үндсэн дээр тодорхой үзүүлэлтүүдээр гаргаж, “ТОП-100” аж ахуйн нэгжийг ӨРГӨМЖИЛСӨН юм.

“Цайрт Минерал” ХХК-ийг 2014 онд  Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 13-р байранд жагслаа. Салбар дотроо Эрдэнэт, Монгол алт компанийн дараагаар 3-т эрэмбэлэгдлээ.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮