ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮

Монгол улсын анхны “Цайрын баяжмалын стандартчилсан загвар дээж”

2016-04-14  

Манай компани Геологийн Төв Лабораторитой хамтран Төмөртийн-Овооны Цайрын уулын баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүнээр цайрын баяжмалын стандартчилсан загвар дээж зохион бүтээх ажлыг эхлүүлсэн билээ. Энэхүү ажлыг 4 жилийн хугацаанд олон улсын стандартын шаардлагын дагуу хийж гүйцэтгэсний үр дүнд Монгол улсын үндэсний анхны цайрын баяжмалын аттестатчилсан стандартчилсан загвар дээж батлагдан гарлаа.
Аттестатчилсан стандартчилсан загвар (АСЗ) гэдэг нь нэг буюу хэд хэдэн үзүүлэлтийг хэд хэдэн итгэмжлэгдсэн лабораториор нэгэн төрлийн үнэн зөв тогтоолгосон, баталгаажсан найрлага бүхий бодис, материал юм. АСЗ-ийг шинжилгээний үр дүнгийн үнэн зөвийг хянах, шинжилгээний арга, багаж, тоног төхөөрөмжийг шалгаж тохируулах, баталгаажуулахад өргөн ашигладаг.
Энэхүү стандартчилсан загвар дээжин дэх элементүүдийн аттестатчилсан утгыг шинжлэн тодорхойлоход гадаадын 15, дотоодын 3 итгэмжлэгдсэн лаборатори оролцсон бөгөөд үүний 1 нь манай компанийн сорилтын лаборатори байж, амжилттай оролцон, шинжилгээний ур чадвар маань олон улсын төвшинд байгаагаа батлан харууллаа.
Бид шинжилгээний ур чадвараа улам сайжруулан олон улсын төвшинд үнэлэгдсэн лаборатори болох зорилт тавин ажиллаж байна.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮