ХАНШ         Ц/Цайр-тонн: 3185.00$         Ам.доллар: 2,456.92₮         Юань: 370.91₮         Евро: 2,889.83₮

2016 оны "ТОП-100" аж ахуйн нэгжид шалгарлаа

2017-04-27  

“Цайрт Минерал” ХХК 2016 оны “ТОП 100” аж ахуйн нэгжид шалгарлаа.

Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт амжилт гарган, бусдыгаа манлайлан яваа 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжид шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордонд боллоо. 

Улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүтээж, нийт ажлын байрны 90 хувийг хангаж буй шилдэг компанийнхны удирдлагуудад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шагнал гардуулж, компанийн баг, хамт олонд баяр хүргэж үг хэллээ.

Шилдэг ААН-үүдийг шалгаруулахдаа татвар төлөлтөөс гадна нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг шалгуур болгосон байна. 

“Цайрт Минерал” ХХК МУ-ын татварын хууль, тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлэн ажилласан уул уурхайн компани юм.

Эдийн засгийн нөхцөл байдал хэдийгээр хүндрэлтэй байгаа ч үйл ажиллагаагаа амжилттай явуулж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажилласаныг нь үнэлэн “ТОП-100” аж ахуйн нэгжид 12-р байранд, уул уурхайн компани дотроо 3-рт орлоо.

Компанийнхаа уурхайчид болон хамтран ажиллагч байгууллага хамт олондоо баяр хүргэе.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3185.00$         Ам.доллар: 2,456.92₮         Юань: 370.91₮         Евро: 2,889.83₮