ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч ноён Ганбаатар ”Цайрт Минерал” ХХК дээр айлчлав.

2007-10-25  

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч ноён Ганбаатар Сүхбаатар аймагт ажлын айлчлал хийх явцдаа Төмөртийн Овооны УБҮ-ийг үзэж сонирхохын  зэрэгцээ ”Цайрт Минерал” ХХК–ийн Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрээр хэлэхдээ: ...“Манай үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна. Хамтын ажиллагаагаа улам нягтруулж, болохгүй бүтэхгүй байгаа зүйлээ ярилцаж, хамтран  ажиллах хэрэгтэй,,,”-гээд ...“Өнөөдөр Сүхбаатар аймагт ирээд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд гол хувь нэмэр оруулдаг танай байгууллагыг үзэж танилцлаа, ганц Сүхбаатар аймаг  биш Монгол орон даяар танай компани 234 тэрбум төгрөгийн татварыг өөрсдийхөө санал, санаачлагаар улсын төсөвт өгч байгааг талархан хүлээн авч байна, энэ тал дээр Сангийн яамны зүгээс ч гэсэн их талархалтай мэдээллүүдийг улс орон даяар цацаж байна, ямар ч байсан Монголын уул уурхайн салбарт анх удаа өөрсдийхөө санаачлагаар татвараа төлөхөөр засгийн газарт санал оруулсан анхны тохиолдол бөгөөд энэ нь үнэхээр Монгол хүн болгон баярлах учиртай зүйл билээ. Энэ санал санаачлагыг олон уурхай дэмжиж, хэрэгжүүлэн ажлаасай гэж би хүсдэг...” гэлээ.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮