ХАНШ         Ц/Цайр-тонн: 2328.00$         Ам.доллар: 2,708.32₮         Юань: 384.77₮         Евро: 2,998.79₮

Мэдээ

2016-06-04
Бид 10 дахь жилдээ орон нутгийн холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй болон нэн ядуу өрхийн 105 хүүхдүүдэд, өөрийн компанийн ажилчдын хүүхэд бүрт хүүхдийн баярын бэлэг өгч, дүү нараараа баярлалаа гэдэг үгээр мялаалгаж 1 өдрийг сайхан өнгөрүүллээ.
2016-05-12
Дэлхийн эдийн засаг хямарч, металлын үнэ унаж уул уурхайн компаниуд уналтанд ороод байгаа хүндхэн энэ үед манай хамт олон улс орондоо үнэлүүлдэг шагнал талархлын буухиагаа үргэлжлүүлж чадлаа.
2016-04-17
"Цайрт Минерал" ХХК-ийн нэрэмжит Сүхбаатар аймгийн гар гар бөмбөгийн 2016 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17 өдрүүдэд болж өнгөрлөө.
2016-04-14
Манай компани Геологийн Төв Лабораторитой хамтран Төмөртийн-Овооны Цайрын уулын баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүнээр цайрын баяжмалын стандартчилсан загвар дээж зохион бүтээх ажлыг эхлүүлсэн билээ.
2015-11-15
“Цайрт Минерал” ХХК нь 2005 оноос “Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр”-ийг өөрийн ажилчдын хүүхэд болон орон нутгийн хүүхэд залуусыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж ирсэн. Давхардсан тоогоор 400 оюутанд тэтгэлэг олгоод байгаа бөгөөд 1-4 р курсээ төгстөл тэтгэлэгт хамрагдах боломжтой юм.
2015-09-30
Сүхбаатар сумын 5-р багт орших "Шаваржаргалант" булгийн эхийг “Цайрт минерал” ХХК тохижуулж энэ 9 сарын 24-нд тус багийн дарга Д.Доёд болон нутгийн иргэдэд хүлээлгэн өглөө.
2015-06-15
"Цайртминерал” ХХК-иас Сүхбаатар аймгийн нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх зорилгоор волейболын спортыг сонгон авч 2007 оноос эхлэн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн нэрэмжит болгон 8 дахь удаагаа ивээн тэтгэж тус спортыг олон нийтэд сурталчлах, хүүхэд багачуудыг энэ спортоор хичээллэх идэвхийг сэргээх зорилготой ажиллаж байна.
2015-05-27
Сүхбаатар сумын нутагт гарсан хээрийн түймэрт амьжиргааны гол эх үүсвэр болох малаа алдсан иргэдийг малжуулах төслийг Сумын захиргаанаас хэрэгжүүлэхээр санаачилсан ажилд хөрөнгийн эх үүсвэр болгон “Цайртминерал” ХХК-с 13 сая төгрөгийг мөн түймэрт өртсөн 5-р багийн иргэдийг сэтгэл санаагаар дэмжих зорилгоор багт нь 2 сая төгрөгийн нийт 15 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ.
2015-05-18
Монгол Улсын Татварын хууль тогтоомжийг шударгаар сахин 2014 оны улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж “Шилдэг татвар төлөгч”-ийн болзол хангасан “Шилдэг татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжүүд”, “Шилдэг татвар төлөгч жижиг, дунд аж ахуйн нэгж, иргэд” -ийг МТА-с шалгаруулаад байна.
2015-05-17
Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд олон зуун га газар хамран үргэлжилсэн хээрийн түймэр гарч байгалийн гамшиг тохиолдож 10 орчим хүн эрүүл мэндээр хохирч, 3700 гаруй мал, олон арван айлын гэр орон өртөж эд материалын гарз учирсан билээ.
« Эхний« Өмнөх12345Дараах »Сүүлийн »

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 2328.00$         Ам.доллар: 2,708.32₮         Юань: 384.77₮         Евро: 2,998.79₮