ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮

Мэдээ

2008-01-14
Сүхбаатар аймгийн Улаан загалмайн хорооны 50 жилийн ой энэ оны 01 дүгээр сарын 14-нд болж өнгөрлөө. Тэмдэглэлт ойгоор аймгийн Улаан загалмайн хорооны үйл ажиллагааг дэмжин Улаан загалмайн хүмүүнлэг байгуулага болж ...
2008-01-10
БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Юу Хун Яао "Цайрт Минерал" ХХК-ийн УБҮ-тэй танилцлаа.
2008-01-03
Төмөртийн-Овооны Цайрын баяжуулах үйлдвэрийн Хятадын талын хувь нийлүүлэгч, “NFC” компанийн Ерөнхий захирал, “Цайрт Минерал” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ван Хун Чен 2007 оны 12 дугаар сарын 31-нээс 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тус уурхай дээр ажиллаж нийт ажиллагсад, харилцагчидтайгаа шинэ оноо хамтдаа тэмдэглэлээ.
2007-12-31
“Цайрт Минерал” ХХК нь Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой, уурхайчдын баяр, шинэ жилийн сүлд модны наадмаа 2007 оны 12 дугаар сарын 25, 27, 28-ны өдрүүдэд Баруун-Урт хотноо тэмдэглэн өнгөрүүллээ.
2007-11-30
Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотноо Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Монгол орны холимог металлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт улсын зөвөлгөөн амжилттай болж өнгөрлөө.
2007-11-22
Цайрт Минерал ХХК нь ажилчдын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тал дээр ихээхэн анхааран ажилладаг ба үүнийхээ хүрээнд 2007 оны 11-р сарын 20-оос 23-ны хооронд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран нийт ажилчиддаа галын аюулгүй
2007-11-21
“Монгол орны холимог металлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт улсын зөвөлгөөн Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод 2007 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд болно. Зөвөлгөөнд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчны яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Үндэсний татварын ерөнхий газар, Төмөр замын хэрэг эрхлэх газар, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар, Уул уурхайн үндэсний ассоциаци, Уул уурхайн их сургууль болон аж ахуйн нэгж, байгууллагууд оролцоно.
2007-11-08
Сүхбаатарчуудын болон Баруун-Урт хотын иргэд олон жил хүсэн хүлээж байсан Соёлын Төвийн Цогцолбор /"СТЦ"/, "Хөгжимт Жүжгийн Театр" /"ХЖТ"/-ын барилга угсралтын ажил дуусч, мөдхөн ашиглалтанд орох гэж байна.
2007-10-26
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 115 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 65 жил, Баруун-Урт хот байгуулагдсаны 50 жилийн ойн түүхэн тэмдэглэлт үйл явдлуудыг тохиолдуулан 2007 онд аймгийн төвийн бүтээн байгуулалт, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, ард иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор...
2007-10-25
"Цайрт Минерал" ХХК-ын зүгээс аймгийн боловсрол, соёлын салбарт хийж байгаа нэгэн том тэтгэлэг бол жил бүр аймгийн 20 оюутны сургалтын төлбөрийг дааж байна. Уг тэтгэлэгт хамрагдсан оюутантай сургуулиа төгсөөд аймаг орон нутагтаа ирж ажиллах гэрээг "Цайрт Минерал" ХХК, аймгийн Захиргаатай хийснээр мэргэжлийн боловсон хүчин төврүү явах шилжих хөдөлгөөнийг багасган аймгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах зогсохгүй цаашлаад улс,орон нутгийн хөжилд сайнаар нөлөөлөх юм. 20 хүүхэд тутмын 5 -ыг "Цайрт Минерал" ХХК компанийн ажилчидын хүүхэд орно.
« Эхний« Өмнөх10111213141516Дараах »Сүүлийн »

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮