ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮

Мэдээ

2012-05-01
Ажилчдынхаа нийгмийн баталгааг хангаж, даатгуулагчдын тоог нэмэгдүүлэн, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн "Шилдэг шимтгэл төлөгч” аж ахуйн нэгж, байгууллагыг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 26,8 мянган аж ахуйн нэгж байгууллагаас 70 аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, өргөмжилсөн байна.
2012-04-30
2007 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан Дөрвөлж овооны цогцолборын эхний хэсэг болох Өэлүн эхийн цогцолборыг “Цайртминерал” ХХК нь 68.0 сая төгрөгөөр бүтээн босгож, Баруун-Урт хотын нүүр царайг илтгэх, хүүхэд залуучуудын очих дуртай газруудын нэг болгосон билээ.
2012-04-25
Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой 2012 онд тохиож байгаа билээ. Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн далайц, эх орны нийгэм, эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг Монгол хүн бүр мэддэг болсон нь уул уурхайн салбартай аж амьдралаа холбосон уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр шим, ач гавъяа билээ. Энэхүү ойн хүрээнд ЭБЭХЯ, АМГ болон Уул уурхайн салбарын ТББайгууллагууд хамтран маш олон арга хэмжээ зохион байгуулаж байгаа билээ. Энэхүү арга хэмжээнд зориулаад "Цайрт Минерал" ХХК-ийн зүгээс 10 сая төгрөгийн хандив үзүүллээ.
2012-04-19
Манай компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилладагийн хүрээнд олон арга хэмжээ авч ажиллдаг билээ. Чадварлаг, эвсэг, урам зоригтой хамт олныг бүрдүүлэх нь компанийн тогтвортой, амжилттай ажиллах үндэс суурь билээ. Компанийн нийт ажиллагсдын 90 орчим хувийг 35 хүртэлх насны залуучууд эзлэж байна.
2012-04-04
2012 оны 4-р сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Сүхбаатар сум нэг өдөр” өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Энэ үйл ажиллагаанд зориулан “Цайрт Минерал” ХХК-с 2 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ. Сүхбаатар сумын хамт олондоо амжилт хүсэе.
2012-04-01
Энэ жилийн Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн 3-р сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
2012-03-26
"Цайрт Минерал" ХХК-ийн хамт олонд "2011" оны эрүүл мэндийг дэмжигч жил"-ийн хүрээнд Эрүүл мэндийг дэмжигч-Ажлын байр аянд амжилттай оролцож Дэд байр эзэлсэн тул өргөмжлөл хадгалуулав.
2012-03-25
Энэ сарын 23-нд Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ба ажил олгогчид" зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, уг уулзалтанд "Цайртминерал" ХХК-иас оролцож санал бодлоо солилцож, мөн Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд зөөврийн компьютер, зургийн аппарат, хэвлэх хувилах машин, шкаф гэх мэт оффисын хэрэгэлээний тоног төхөөрөмжийг хандивлаж цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ. Манай компани нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүйн нөхөн төлбөрийг хуулийн дагуу жил бүр төлж байгаа билээ.
2012-03-19
"Цайрт Минерал" ХХК-д Эх орны хөгжил дэвшил, монгол хүний аж амьдралын сайн сайханд чиглэсэн эрдмийн үйлс, "УУЛ УУРХАЙН САЛБАР-ХӨГЖЛИЙН ТУЛГУУР" эрдэм шинэжилгээний хурлыг санхүүжүүлэн, хамтран ажилласанд чин сэтгэлийн талахралаа илэрхийлье.
2012-03-01
"Цайрт Минерал" ХХК-с жил бүрийн сар шинийн баяраар Баруун-Урт хот, Сүхбаатар, Асгат, Халзан сумдын настангуудад гарын бэлэг гардуулдаг уламжлалтай билээ. Энэ жил 180 ахмад настангуудынхаа амар мэндийг эрж, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.
« Эхний« Өмнөх45678910Дараах »Сүүлийн »

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 2457.00$         Ам.доллар: 2,679.03₮         Юань: 378.48₮         Евро: 2,980.42₮