ХАНШ         Ц/Цайр-тонн: 1862.00$         Ам.доллар: 2,780.65₮         Юань: 392.04₮         Евро: 3,008.11₮

Мэдээ

2012-03-01
"Цайрт Минерал" ХХК-с жил бүрийн сар шинийн баяраар Баруун-Урт хот, Сүхбаатар, Асгат, Халзан сумдын настангуудад гарын бэлэг гардуулдаг уламжлалтай билээ. Энэ жил 180 ахмад настангуудынхаа амар мэндийг эрж, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.
2012-02-17
Сүхбаатар аймгийн ИТХ-аас 2011 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, ажиллах орчинг сайжруулан Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгэр тушаалаар батлагдсан “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” шалгаруулах уралдааны болзлыг "Цайрт Минерал" ХХК ханган ажиллаж 3-р зэргийн гэрчилгээ авлаа. Мөн дээрх ажлын хүрээнд аймгийн бүх албан байгууллагуудын дунд үзүүлэлтээрээ 2-р байрт шалгарсан байна.
2012-02-05
Жил бүр хамт олноо манлайлан ажилласан ажилчдыг урамшуулах зорилгоор аялалд хамруулдаг уламжлалын дагуу 13 ажилчныг БНХАУ-ын Бээжин хоттой танилцах 7 өдрийн аялалд хамруулж, компаниас бүх зардлыг шийдвэрлэв.
2012-01-30
“Оюунлаг Цайрт” залуучуудын клубээс 2012 оныг “Зорилготой залуу хүн” жил болгон зарлаж, оны ажлын төлөвлөгөөгөө гарган үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ оны эхний арга хэмжээ болох “Эрүүл агаар – Эрч хүч” сэдэвт цасны баярыг 2012 оны 01-р сарын 28-ны өдөр Амгалан хошуунд амжилттай зохион байгууллаа.
2011-12-27
"Цайртминерал" ХХК нь Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг улс орноороо үнэлүүлэн угтлаа. Манай хамт олныг Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас "ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ЭРХЭМЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ 2011"-ээр тодруулсан бол Сүхбаатар аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас "ОНЫ ГРАНПРИ-ENTREPRENEUR 2011"-ийн эзэн болголоо.
2011-11-22
“Цайртминерал” ХХК нь хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан нийгмийн сайн сайхны төлөө бүтээлч олон ажил зохион явуулж байдаг бөгөөд 2005 оноос эхлэн Сүхбаатар аймгийн хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор “Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн уламжлал болгосон билээ.
2011-11-03
Уурхайн нийт ажиллагсад, залуучуудад зориулж “Орчин үе – гэр бүл – залуус” гэсэн сэдэвт уулзалт, лекцийг “Цайрт Минерал” ХХК-ийн дэргэдэх “Оюунлаг” залуучуудын клубээс 2011 оны 10-р сарын 28, 29-ны өдрүүдэд зохион байгуулав.
2011-10-02
Ахмадын баярын өдөр энэ сарын 1-д болж өнгөрлөө. Баярын хүрээнд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн ахмадууд баг дээрээ цуглацгааж Ахмадын өдөрлөг хийн тэмцээн уралдаан зохиолоо. Энэ үеэр “ “Цайрт Минерал” ХХК-ийн хамт олноос Сүхбаатар сумын 5-р багийн ахмадуудад баяр хүргэн урт удаан наслахыг ерөөж гарын бэлэг гардууллаа.
2011-09-28
Манай компани нь ажилчдын хоолонд зориулж 2 га талбайд лууван төмс байцаа зэрэг хүнсний өргөн хэрэглээний ногоо, тасралтгүйгээр 4 том хүлэмжинд чинжүү огурци помидор зэрэг нарийн ногоонуудыг тариалдаг билээ. Энэ жилийн ургац хураалт дуусч уламжлалын дагуу ажилтан бүртээ ургацын дээжээсээ үнэгүй олголоо.
2011-08-28
Төмөртийн-Овооны Цайрын Уулын Баяжуулах үйлдвэрийн 6 жилийн ой 2011 оны 8 сарын 28-ны өдөр болж өндөрлөлөө.
« Эхний« Өмнөх567891011Дараах »Сүүлийн »

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 1862.00$         Ам.доллар: 2,780.65₮         Юань: 392.04₮         Евро: 3,008.11₮