ХАНШ         Ц/Цайр-тонн: 3110.4$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

Байгаль орчин

Цайрт Минерал” ХХК-ийн Төмөртийн-Овооны уулын баяжуулах үйлдвэрийн  “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ” болон нэмэлт тодотголд тусгагдсан ажлын хүрээнд жил бүр “Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр”-ийг зохиож тухайн жилд хийгдэх ажлыг төлөвлөж байна.

Компанийн усан хангамжийг Асгат сумын нутагт орших Шинэ Усны орд газраас татан авч, хоногт дунджаар 800-1000м3 ус ашиглаж байна. 1тн хүдэр боловсруулахад 3.2-3.4 м3 технологийн ус ашигладаг бөгөөд нийт технологийн усны 75-78%-ийг эргэлтийн ус эзэлж байна.  Унд ахуйн усыг LRO-B-20 маркийн төхөөрөмжөөр цэвэршүүлэн ашиглаж байна.

2007 оноос  өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 28,2 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 26,5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. 

Үүнээс гадна байгаль орчин хамгаалах төлөвлөгөөнд тусгасны дагуу хөрс ургамал, ус, амьтан, агаар мандал, зэрэгт үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах үүднээс байнгын шинжилгээ судалгаа, дүгнэлтүүдийг үйлдвэрийн дэргэд ажиллаж буй хяналт шинжилгээний лаборатори болон мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, баяжуулах үйлдвэрийн технологийн горимыг чанд сахиж дуу, чимээ болон тоосжилтыг дарах зорилгоор тухай бүрд нь тохирсон арга хэмжээ аван ажиллаж байгаа бөгөөд ахуйн бохирт шинээр цэвэршүүлэх төхөөрөмж, бутлуурын цехэд тоос дарах усан манан үүсгэх төхөөрөмжүүдийг суурилуулсан.

2006 оноос хойш уурхайн бүс болон усны эх үүсвэр газруудад 25655 ширхэг улиас, хайлаас, гүйлс, чацаргана зэрэг мод бут тарьж ургуулсан нь 85-с дээш хувийн ургалттай байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний аяныг

“Цайртминерал” ХХК дэмжин ажиллаж 100000 мод тарих амлалт авч жил бүр 10000 мод тарьж ургуулж байна.

 Үүний зэрэгцээ дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд сум орон нутагтай хамтарч булаг усаа хамгаалах, шувууны үүр суулт хийх, биотехнологийн арга хэмжээ авах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх зэрэг арга хэмжээнүүдийг хийж ажиллаж байна.

Манай  компаниас цаашдаа үйлдвэрлэлийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үндсэн зорилтыг тавин ажиллаж байна.

 

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Бид бүхий л үйл ажиллагаандаа ХАБЭА-н менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулахад ажилтан бүрийн үүрэг, оролцоог нээлттэй хангаж, шаардлагатай бүхий л нөөц боломжийг бүрдүүлэн, ХАБЭА-н асуудлуудыг “НЭН ТЭРГҮҮНД ” байлгаж, байгууллагын соёлыг бий болгон олон улсын ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

ХАБЭА-н тухай хууль болон Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, дүрэм журам, стандартыг хангаж ХАБЭА-н зөвлөл, ҮО-г судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг томилон ажиллуулахаас гадна 8 хүний бүрэлдэхүүнтэй ХАБЭАБОХХэлтэс ХАБЭА-н байнгын хяналт тавин ажилладаг.

ХАБЭА-г хангахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг ажилтан бүрд олгох зарчмыг баримталж, аюулгүй ажиллагаа, байгаль орчны зөв зан үйл хандлагыг хэвшүүлэх, соён гэгээрүүлэх, үйл ажиллагаандаа аливаа осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, орчны бохирдол, өмчийн эвдрэл, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа тасалдахад хүргэж болзошгүй аюулаас сэргийлэн  ХАБЭА-н нийт ажилчдын сургалт, шинээр ажилд орсон ажилтны сургалт, өөр ажлын байранд шилжсэн ажилтны сургалт, давтан зааварчилгаа өгч ажилладаг. Жил бүр ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэн ажиллаж байна.

            Эрсдэлтэй ажил гүйцэтгэх, хязгаарлагдмал орчинд ажил гүйцэтгэх, өндрийн ажлуудыг зөвшөөрөл авч гүйцэтгэх бөгөөд байнгын хяналт тавин ажилладаг.  Жил бүр 5-6-р сард ХАБЭА-н сарын аян зохион байгуулж нийт ажилчдыг хамруулан ХАБЭА-н мэдлэг мэдээллийг сайжруулахаас гадна улирал бүр нийт ажилчдад ХАБЭА-н шагнал урамшууллыг тооцож олгодог. Ингэж ажилласнаар өнөөдрийг хүртэл мэргэжлээс шалтгаалсан өвчлөл бүртгэгдээгүй, ҮО гаргаагүй 1134+ хоног ажиллаж байна.

 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3110.4$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮