Цайртминерал ХХК Нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж байна.
“Цайртминерал” компанийн Төмөртийн-Овооны УБҮ 2005 оноос тасралтгүй 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд (2021 оны байдлаар) нийтдээ 599.2 тэрбум төгрөгийн татвар, хураамж, түүний дотор 20.1 тэрбум төгрөгийг харилцагчдын НӨАТ байдлаар улс, орон нутгийн татварт төвлөрүүлснээс Сүхбаатар аймгийн төсөвт 52.1 тэрбум төгрөгний татвар хураамж төвлөрүүлсэн байна.
Мөн “Цайртминерал” ХХК нь Засгийн газрын 179 тогтоолын дагуу Сүхбаатар аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулан жил бүр 1.8 тэрбум төгрөгийг аймагт хандивлаж байгаа ба өнгөрсөн хугацаанд орон нутгийн тулгамдсан асуудлууд, бүтээн байгуулалт, эрүүл мэндийн салбар, жижиг дунд бизнесийн салбар зэрэгт нийтдээ 24.5 тэрбум төгрөгийг хандивлажээ. 2021 оны дүн мэдээгээр “Цайртминерал” ХХК-ийн Монгол улсад дахь худалдан авалтын 76% буюу 28.73 тэрбум төгрөгний бараа, үйлчилгээ, худалдан авалт Сүхбаатар аймагт хийсэн байна.
2020-2021 онуудад аймагтай хамтран ажиллах гэрээний санхүүжилтээр аймгийн төв Баруун–урт сум болон сумдууд дараахи ажлууд хийгдсэн байна.
2020-2021 онд “Цайртминерал” ХХК-ийн хандив дэмжлэгээр орон нутагт хийгдсэн ажлын жагсаалт
№ |
Хийгдсэн ажил |
Өртөг |
1 |
1-р баг 60 айл Грийн таун, Музей чиглэлийн автозам, Баруун-Урт сум |
520.0 сая.төгрөг |
2 |
Хөл бөмбөгийн талбайгаас 4-р тойрог хүртэлх автозам, Баруун-Урт сум |
720.0 сая.төгрөг |
3 |
Гэр хорооллын гэрэлтүүлэг шинэчлэл, цамхагт гэрэлтүүлэг суурилуулах, Баруун-Урт сум |
40.5 сая.төгрөг |
4 |
3 дугаар цэцэрлэгийн барилгын их засварын ажил, Баруун-Урт сум |
103.0 сая төгрөг |
5 |
Булгийн эх сэргээн засварлах , Сүхбаатар сум
|
39.0 сая.төгрөг |
6 |
Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын камержуулалт, Баруун-Урт сум |
44.6 сая.төгрөг |
7 |
Өрхийн эмнэлэгийн барилга, Баруун-Урт сум |
750.0 сая төгрөг |
8 |
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад Мобайл технологи нэвтрүүлэх |
99.6 сая.төгрөг |
9 |
Цэцэрлэгийн хүүхдүүдийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай, тоног төхөөрөмж худалдан авах/ Бүх цэцэрлэг 24/ |
233.4 сая.төгрөг |
10 |
Гэр хорооллын гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлтэй холбоотой 82 цамхаг гэрэлтүүлэг |
279.0 сая.төгрөг |
11 |
Аймгийн төвийн авто зам дагуух гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлтэй холбоотой 200 ширхэг гэрэлтүүлэг, бусад дагалдах материал худалдан авах |
220.5 сая.төгрөг |
12 |
Төв талбайн ёолк, тохижилтын ажил |
60.0 сая.төгрөг |
13 |
Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн газар шорооны ажил |
150.0 сая.төг |
14 |
Бусад үйл ажиллагаа |
90.0 сая.төгрөг |
ЦАЙРТ МИНЕРАЛ ХХК-ИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХИЙГДСЭН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ /2022/
/мянган төгрөгөөр/
№ |
Төсөл, арга хэмжээний нэр |
Эхлэх он |
Гэрээний дүн |
2022 онд санхүүжих батлагдсан дүн |
2022 онд олгосон санхүүжилт |
гүйцэтгэгч |
Тайлбар |
1 |
Ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын лаборатори байгуулах. |
2021-2022 |
309,657.5 |
320,000.0 |
294,174.6 |
Голденхоу лХХК |
Аймгийн хэмжээний 16 ЕБС-д сургалтын 1 иж бүрэн лаборатори байгуулсан. Үүнд: мэдээлэл зүй 8, хими -3, биологи-3, технологи -1, англи хэл-1 /1 лаборатори байгуулахад 15.0-20.0 сая төгрөг зарцуулсан/. |
2 |
Өрхийн эмнэлэгийн барилга / Баруун-Урт сум/ |
2021-2022 |
1,425,056.4 |
677,056.5 |
547,106.6 |
Ай Ди Си проперти ХХК |
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, анхан шатны эмнэлэгүүдийг стандартын дагуу болгох зорилгоор 780 m2 талбайтай 2 давхар /зоорийн давхартай/ цутгамал төмөр бетон хийцтэй барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Барилга угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй. 2023 оны 1-р улиралд ашиглалтанд хүлээлгэн өгнө. |
3 |
Аймгийн төв цэнгэлдэх хүрээлэн |
2021-2022 |
3,868,500.0 |
2,700,000.0 |
658,718.8 |
Лорд скай ххк |
Аймгийн 80 жилийн ойг угтаж аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн байгуулсан. Нийтдээ 2200 хүний суудалтай хөнгөн аттелитикийн уралдаан тэмцээн зохион байгуулах зориулалт бүхий. |
4 |
“Сүхбаатар аймгийн түүхэн товчоо”, "Сүхбаатар аймгийн нутгийн захиргаа, удирдлагын байгууллагын түүхэн товчоо” 2 ном хэвлүулэх. |
|
134,000-0 |
|
134,000.0 |
|
Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд “Сүхбаатар аймгийн түүхэн товчоо” номыг баяжуулан шинэчилсэн 1000 гаруй хуудастай 3 дахь хэвлэл, “Сүхбаатар аймгийн нутгийн захиргаа, удирдлагын байгууллагын түүхэн товчоо” гэсэн 2 номыг бүтээх, хэвлүүлэх зардалд |
5 |
Аймгийн эмэггэйчүүдийн чуулганы зардалд |
|
30,000.0 |
|
30,000.0 |
|
Монголын эмэгтэйчүүдийн холбооны 98 жилийн ой, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 400 гаруй эмэгтэйчүүдийг хамруулан зохион байгуулагдсан аймгийн эмэгтэйчүүдийн чуулганы зардалд |
6 |
80 жилийн ойх арга хэмжээний зардалд |
|
36,000.0 |
|
36,000.0 |
|
80 жилийн ойн арга хэмжээнд уригдсан зочдын зардалд |
7 |
Туршлага судлах, чадавхижуулах, сургалт зохион байгуулах. |
|
100,000.0 |
|
100,000.0 |
|
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, төрийн албан хаагчдыг чадавхижуулах, туршлага судлах, сургалтын зардалд |
|
НИЙТДҮН |
|
|
|
1,800,000.0 |
|
|
Ажилчдын нийгмийн халамж болон эрүүл мэнд
Үйлдвэр дээр спортын заал, хурлын болон соёлын танхим, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэгийн хэсэгтэй. Жилд нэгээс доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт нийт ажилчдыг хамруулан, хоол хүндсэнд байнга анхаарал тавьж сар бүр витамины цуглуулга бүхий уургийн баяжмал өгдөг. Мөн ус цэвэршүүлэх үйлдвэр, хүнсний ногооны хүлэмж барьж байгуулснаар жилийн дөрвөн улиралын турш компанийхаа ажилчидын хоолны ногооны хэрэгцээг ханган ажилчдыг чанартай, шинэ ургацын ногоотой хоолоор үйлчилдэг. Ажилчиддаа баяр ёслолын өдөрүүдээр нэмэлт шагнал болон мөнгөн тусламж тогтмол өгч заншсан ба байнга соёл урлаг спортын тэмцээнийг зохион явуулдаг нь хамт олныг нэг гэр бүл мэт дотно харьцаатай болгож ажлын идэвхид сайнаар нөлөөлж байна.