ОРДЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Төмөртийн Овооны цайрын орд газар нь Дорнод Монголын их талын ухаа гүвээт хээр талын бүсэд оршдог. Газрын гадарга нь харьцангуй тэгш, далайн төвшнөөс дээш 1000-1100 метрийн өндөрт өргөгдсөн, харьцангуй өндрийн зөрүү нь 80-100 метр. Хамгийн өндөрлөг газар нь Төмөртийн Овоо уул, түүний үнэмлэхүй өндөр нь 1139.4м. Цайрын орд нь уг уулын урд бэлд оршино.
Төмөртийн Овооны цайрын ордын хайгуулын ажлыг 1974-1979 онд Монгол–Германы хайгуулын анги хийж дуусгасан бөгөөд ордын нөөцийг 1980 онд БНМАУ, БНАГУ, ЗСБНХУ-ын /хуучин нэрээр/ ашигт малтмалын нөөцийн комиссын хамтарсан хуралдаанаар тус ордыг Б+С1+С2 зэрэглэлээр 7689.4 мянган тонн цайрын хүдрийн нөөцтэй, 885.3 мянган тонн цэвэр металлын нөөцтэйгөөр баталсан байна. Цайрын хүдрийг үйлдвэрлэлийн төрлөөр нь анхдагч (сульфидын), хоёрдогч (карбонат болон силикатын) цайрын хүдэр гэж хоёр ангилах ба анхдагч хүдэр нь нийт хүдрийн 90 орчим хувийг эзлэж байна. Цайрын хүдэр нь нийт 20 гаруй эрдсээс бүрдэх ба үндсэн эрдэсүүд болох сфалерит, магнетит нь хүдэр дэх нийт эрдсийн хагас хувийг эзлэнэ.
Олборлох үйл ажиллагаа
Хүдрийн ил уурхайн анхны тэсэлгээ 2004 оны 05-р сарын 29-ний өдөр хийгдсэн бөгөөд баяжуулах үйлдвэрийн төслийн хүчин чадлын хүрээнд жилдээ дунджаар 420 мян.тн хүдэр олборлож, 1200 мян.м3 хөрс хуулалт хийж байна. Ил уурхайн олборлолт, хөрс хуулалтын ажил нь өрөмдлөг тэсэлгээ, ухаж ачих, тээвэрлэх, овоолох гэсэн 4 үндсэн процессоор явагдаж байгаа бөгөөд ил уурхай нь удирдлага, хяналт шалгалтын алба, гүйцэтгэн хэрэгжүүлэгч хэсэг, олборлолт тээвэрлэлтийн хэсэг, өрөмдлөг тэсэлгээний хэсэг, зам овоолгын хэсэг, засвар механикийн хэсэг гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Ил уурхайн параметр
№ |
Үзүүлэлт |
Нэгж |
Тоо |
---|---|---|---|
1 |
Доголын өндөр: |
м |
12 |
2 |
Доголын хажуугын өнцөг: |
градус |
600 /1082-с дээш/ 700 /1082-с доош/ |
3 |
Тээвэрлэлтийн тавцан: |
м |
12 |
4 |
Цэвэрлэгээний тавцан: |
м |
8 |
5 |
Доголын аюулгүйн зай: |
м |
3 |
6 |
Тээвэрлэлтийн замын хамгийн их тууш налуу: |
градус |
90 |
8 |
Хүдрийн хаягдал: |
% |
6 /998 м-ээс дээш/ |
9 |
Хүдрийн дундаж агуулга: |
% |
11.5 |
10 |
Хөрс хуулалтын итгэлцүүр: |
тн/тн |
2.9 |
11 |
Хүдрийн эзэлхүүн жин |
тн/м3 |
3.94 |
12 |
Хөрсний эзэлхүүн жин |
тн/м3 |
2.92 |
13 |
Хөрс болон хүдрийн хатуулаг |
f |
8-14 |
Тус уурхай нь орчин үеийн шинэ үйлдвэрийн хувьд ил уурхайн ажлыг гаднын компаниар туслан гүйцэтгүүлэх замаар Монголын уул уурхайн салбарт шинэлэг алхам хийн ажиллаж байгаа билээ.
ТӨМӨРТИЙН ОВООНЫ УБҮ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Төмөртийн-Овооны цайрын орд газарт хийгдсэн геологийн нарийвчилсан хайгуулаар Б+С1+С2 зэрэглэлээр батлагдсан хүдрийн нөөц нь 7689.4 мян.тн юм.