ХАНШ         Ц/Цайр-тонн: 3570.6$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

Мэдээ

2026-06-01
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр ажилчдынхаа хүүхэд багачуудыг баярлуулж, бэлэг гардуулан өгдөг сайхан уламжлалтай билээ Энэ жилийн хувьд нийт 590 гаруй хүүхдэд баярын бэлгийг нь эцэг эхчүүдээр нь дамжуулан гардуулж, хүүхэд багачуудынхаа инээмсэглэл, баяр хөөрийг хуваалцлаа. Ирээдүйн эзэд болсон бяцхан үрсдээ эрүүл энх, аз жаргал, гэгээлэг сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүүхэд бүрийн инээмсэглэл гэрэлтэй байг
2025-09-03
Дэлхийн ертөнц хөгжихийн хэрээр байгаль орчин хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны нөлөөгөөр унаган төрхөө алдаж байдаг. Хүн, ургамал, ан амьтан, ус, агаар бичил биетэн гээд байгалийн бүх баялаг ой модноос хамааралтай. Мод нь дуу чимээ намсгаж, зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд утааны 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг. "Цайртминерал" ХХК нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, тогтвортой хөгжлийн хүрээнд 2025 оны хаврын мод тарилтад уурхайн бүсэд нийт 10062 ш (8000 хайлаас, 300 агч, 1600 улиас, 55 монос, 50 голт бор, 37 нарс, 5 гүйлс, 15 бүйлс) мод тарьж суулгасан ба ургалтын хувь 97 хувьтай байна. Мөн Асгат суманд нийт 1000 ширхэг улиас модыг хүлээлгэн өгсөн. Нэг хүн 18 ширхэг мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгч чаддаг гэдэг. Иймээс хүн бүхэн өөрийн боломж нөөцөөрөө мод тарьж, арчилж, ургуулж үр хойчдоо эрүүл орчин, зөв дадлыг үлдээхийн төлөө зүтгэцгээе. Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгая.
1234Дараах »Сүүлийн »

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3570.6$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮