ХАНШ         Ц/Цайр-тонн: 3110.4$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Төмөртийн Овооны Уулын баяжуулах үйлдвэр нь 2005 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй ажилласаар байна. Баяжуулах үйлдвэр нь 8/16 системээр ажиллах ба жилдээ 400 мян.тн хүдэр боловсруулж 50%-ын агуулгатай 90 орчим мян.тн цайрын баяжмал үйлдвэрлэдэг. Баяжуулах үйлдвэр нь Бутлуур, Тээрэм, Засвар Механик, Баяжмал гэсэн үндсэн 4-н цехээс бүрдэх бөгөөд 42 ажлын байранд 180 гаруй ажилтан ажиллаж байна.

Технологи: Ил уурхайгаас 11-13%-ын дундаж агуулгатай, 750мм-ийн ширхэглэлтэй хүдэр хүлээн авч 3-н шатны бутлалт 1 шатны шигшилтийн дараа -13мм ширхэглэлд хүргэдэг. Бутлагдсан хүдэр тээрмийг тэжээх бөгөөд 2шатны нунтаглалт, 2 шатны ангилалтын дараа хөвүүлэн баяжуулах технологиор орж баяжмал, хаягдал болгон ялгадаг. Баяжмалаа шүүж дунджаар 10%-ын чийглэгтэй 50%-ын агуулгатай тус бүр нь 1720 кг-аар савлан, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна.   

 
 

Бутлуурын цех

 

Ил уурхайгаас ирж буй -750 мм-ийн ширхэглэлтэй хүдрийг 1-р шатанд PE900x1200 маркийн хацарт бутлуураар -250 мм хүртэл, 2-р шатанд PYB1750 маркийн конусан бутлуураар -120 мм хүртэл, 3-р шатанд CH440  маркийн гидроконусан бутлуураар -15 мм-ийн ширхэглэлтэй болтол буталдаг. 3 болон 2-р бутлалтын бутлагдсан бүтээгдэхүүн YA1848 маркийн 3-н бүтээгдэхүүнт чичиргээт шигшүүрээр шигшигдэж хамгийн бага ширхэглэл болох -15 мм-ийн ангилал бутлагдсан хүдрийн агуулахыг тэжээдэг бол том ширхэглэлтэй дээд ангиуд нийлэн дахин 3-р шатны гүйцээн бутлалтад битүү циклээр орж бутлагдаж байдаг.

 

 

 

Нунтаглан баяжуулах цех

Тус цех нь -15 мм хүртэл бутлагдсан хүдрийг дараалсан 2 шатны нунтаглалт ба ангилалтын дараа -0.074 мм ширхэглэлийн ангийн гарц 65-70% хүргэдэг.  Улмаар 3 шатны хөвүүлэн баяжуулалтаар 50%-аас дээш агуулгатай цайрын баяжмал үйлдвэрлэнэ. Үндсэн тоног төхөөрөмжөөр бөөрөнцөгт тээрэм, мушгиа ангилагч, гидроциклон, пневмомеханик флотомашин, завсрын бүтээгдэхүүний насос зэргийг ашиглана. Хөвүүлэн баяжуулалтын технологид шохой, зэсийн байван, натрийн бутилксантогенат, мибк, Х-133 зэрэг урвалжуудыг ашиглаж байна.

Баяжуулалтын үндсэн үзүүлэлтүүд:

 Нэр

Хүдэр

Баяжмал

Хаягдал

Гарц ,%

100.00

18.22

81.78

Агуулга,%

10.45

50.00

1.63

Металл авалт,%

100.00

91.23

8.77

 

 

Усгүйжүүлэн савлах цэх

Тус цех нь баяжмалыг усгүйжүүлж, экспортын бүтээгдэхүүн бэлдэх үндсэн үүрэгтэй. Баяжмалыг өтгөрүүлсний дараа шаазан фильтрээр шүүж, савлах бөгөөд бүтээгдэхүүний чийглэг 9-10%-тай байна. Баяжуулалтын хаягдлыг өтгөрүүлсний дараа хаягдал хадгалах байгууламж/хаягдлын далан/-д хаях ба дээрх усгүйжүүлэх процесс/өтгөрүүлэгч/-оос ялган авсан усыг технологид эргүүлэн ашигладаг.

           

 

 

Дэд бүтэц: Манай компани нь өнөөдрийн байдлаар Төвийн бүсийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний системээс эрчим хүч ашиглаж байна.

Компанийн усан хангамжийг Асгат сумын нутагт орших Шинэ Усны орд газраас татан авч, хоногт дунджаар 800-1000м3 ус ашиглаж байна. 1тн хүдэр боловсруулахад 3.2-3.4 м3 технологийн ус ашигладаг бөгөөд нийт технологийн усны 75-78%-ийг эргэлтийн ус эзэлж байна. Унд ахуйн усыг LRO-B-20 маркийн төхөөрөмжөөр цэвэршүүлэн ашигладаг.

             

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3110.4$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮