ХАНШ         Ц/Цайр-тонн: 3565.1$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

ЦАЙРТ МИНЕРАЛ КОМПАНИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХАМГААЛАЛТЫН ЗУРВАСТ 6000 МОД ТАРЬЛАА

2026-05-28  

✅Цайрт минерал компанийн санхүүжилтээр Баруун-Урт -Дорнод чиглэлийн зам дагуу хамгаалалтын зурвас байгуулж 6000 ширхэг модыг тарьжээ. Нийт 84 сая төгрөгийн санхүүжилттэй уг ажилд модны суулгац, хамгаалалтын хашаа, ажлын хөлс зэрэг багтжээ.
✅Мод тарих ажлыг Сүхбаатар ойжуулалт сум дундын ойн анги гүйцэтгэсэн бөгөөд орон нутгийн хөрсөн тохирсон улиас, нарс зэргийг суулгасан байна. Мөн эдгээр  мод нь тус ойн ангийн мод үржүүлгийн талбайд бэлтгэсэн суулгац гэдгээрээ онцлог. Цаашдын усалгаа арчилгааг мөн сум дундын ойн анги хариуцна. 
✅Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Цайрт минерал жилд 10 мянга, 10 жилд 100 мянган мод тарих үүрэгтэй. Энэ жилийн хувьд уурхайн бүсдээ 4 мянга, хамгаалалтын зурваст 6 мянган модыг тарьснаар жилийнхээ үүргийг амжилттай биелүүлжээ. 
✅Харин Сүхбаатар аймгийн хувьд 2030 он хүртэл 10 сая мод тарина. Одоогоор нийт 1,8 сая орчим мод тарьсан байна



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3565.1$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮