ХАНШ         Ц/Цайр-тонн: 2714.15$         Ам.доллар: 3,381.09₮         Юань: 477.21₮         Евро: 3,758.93₮

Экспорт

Бүтээгдэхүүний зориулалт.

Компанийн УБҮ-ийн бүтээгдэхүүн болох цайрын баяжмал нь /дундаж агуулга 50%/ хагас боловсруулсан бүтээгдэхүүн юм. Хайлуулах үйлдвэрт бүрэн боловсруулалт хийгдэж цэвэр цайр гаргаж авсаны дараа машины болон усан онгоцны үйлдвэрлэл, сантехникийн төмөр ба ган хоолойн үйлдвэрүүдэд металлыг зэврэлтээс хамгаалах зориулалтаар чухал хэрэгцээт материал болдог.

Борлуулалтын процесс.

Цайрын баяжмал худалдан авах сонирхолтой газруудад бүтээгдэхүүнээ нийлүүлэх санал тавьж тэднээс ирүүлсэн худалдааны санал, гэрээний нөхцөл, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг судалж үзэх,  гэрээ байгуулах шатнаас эхэлдэг юм.

Худалдааны гэрээ байгуулсаны дараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн ачих талбайгаас автомашинд ачиж 350 км газарт тээвэрлэн УБТЗ-ын Сайншанд өртөөнд хүргэнэ. Сайншанд өртөөнөөс төмөр замын тээврээр худалдан авагчийн заасан газарт хүргүүлнэ.

Төлбөр тооцоо.

Борлуулалтыг ижил төрлийн бүтээгдэхүүнийг худалдах ба худалдан авах олон улсын худалдааны жишгийн дагуу "Инкотермс-2000" гэрээний нөхцөлөөр явуулдаг. Цайрын баяжмалын үнийг Лондонгийн Металлын Бирж / LME-(http://www.LME.com-оос харж болно)/ -ийн зарласан үнийг үндэслэн олон улсын худалдаанд мөрдөгдөж буй аргачлалаар тооцон борлуулж байна.

Хяналт шалгалт. 

Цайрын баяжмалыг экспортод гаргах бүх шат дамжлага, худалдааны гэрээ, үнэ, бүтээгдэхүүний чанар зэрэг нь эрх бүхий зохих байгууллагуудын бүрэн хяналтын доор явагддаг.

Үүнд:

1. Үйлдвэрийн савлах дамжлага, ачиж буулгах талбай "Гаалийн Хяналтын Талбай" /ГХТ/-аар зарлагдаж гаалийн  ажилтны байнгын хяналтын доор бүтээгдэхүүн савлах, ачих үйл ажиллагаа явагдаж байна.  

2. Бүтээгдэхүүнийг зохих хяналтын доор "Гаалийн Хяналтын Зам"-аар "Гаалийн гэрээт тээвэрлэгч" шаардлагыг хангасан автотээврийн компани тээвэрлэж байна.

3. УБТЗ-ын Сайншанд өртөөний ГХТ-д хүргэсний дараа гаалийн байгууллага экспортод ачигдахаар бэлэн болсон бүтээгдэхүүнээс дээж авч гаалийн төв лаборатори, геологийн төв лабораторийн шинжилгээнд хамруулан цайрын баяжмал дахь агуулгыг дахин нарийвчлан тогтоосны дараа  гаалийн  бүрдүүлэлт хийж экспортод гаргах зөвшөөрөл олгодог.

4. Худалдааны Гэрээг зохих шаардлагын дагуу Сангийн Яам, Гааль, Татвар, МХАҮТ зэрэг газруудад хүргүүлэн, хяналтаар оруулж биелэлт, гүйцэтгэлийг тухай бүрт нь тайлганадаг. 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 2714.15$         Ам.доллар: 3,381.09₮         Юань: 477.21₮         Евро: 3,758.93₮