ХАНШ         Ц/Цайр-тонн: 2562.5$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

Булгийн эхийг тохижуулав

2015-09-30  

Сүхбаатар сумын 5-р багт орших "Шаваржаргалант" булгийн эхийг “Цайрт минерал” ХХК  тохижуулж  энэ  9 сарын 24-нд тус багийн дарга Д.Доёд болон нутгийн иргэдэд хүлээлгэн өглөө.

Гол мөрөн бага, тал хээрийн нутагт усны асуудал нь тулгамдаж байгаа асуудлуудын нэг төдийгүй одоо байгаа булаг шандаа энэ хэвээр нь авч үлдэх, хайрлан хамгаалах шаардлагатай   байгаа  энэ үед  “Цайрт Минерал” ХХК-ийн энэхүү ажил нь цаг үе ээ олсон,  нутгийн малчдад  ихээхэн тустай  ажлуудын нэг боллоо.

Энэхүү булаг нь 5-р багийн төдийгүй тус сумдаа томоохонд тооцогддог “Цагаан” нуурыг тэжээдэг булаг бөгөөд хамгаалалт хашлага байхгүйн улмаас мал амьтны хөлд талхлагдаж ундарга нь багасаад байсан юм. Одоо харин энэ асуудал үгүй боллоо гэж нутгийн иргэд ам сайтай байна.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 2562.5$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮