ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

Могой жил

2013-02-13  

"Цайрт Минерал" ХХК-с жил бүрийн сар шинийн баяраар Баруун-Урт хот, Сүхбаатар, Асгат, Халзан сумдын настангуудад гарын бэлэг гардуулдаг уламжлалтай билээ. Энэ жил 218 ахмад настангуудынхаа амар мэндийг эрж, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө. 
            Мөн Цагаан сарын шинийн гурванд Даншигийн их аварга Гэнэнгийн Өсөхбаярын нэрэмжит аймаг сумын цолтой хүчит бөхийн барилдааныг Сүхбаатар сумтай хамтран 7 дахь жилдээ ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаа.
            Эртний сайхан үүх түүхтэй Сүхбаатар нутагт үйл ажиллагаа явуулж буй манай компаний хувьд ахмад настанд нь хүндэтгэл үзүүлж, түүхэн уламжлалыг нь сэргээхэд санаачлага гарган ажиллаж байгаадаа сэтгэл өөдрөг байдаг юм.
            Та бүхэн ирж буй Тийн ялгуусан хэмээх усан Могой жилдээ эрүүл энх байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэгчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлъе. 



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮