ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ

Монгол түмний төрт ёсоо хүндэтгэн тэмдэглэдэг Yндэсний их баяр наадам, Монголын тулгар төрийн 2220, Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жил зэрэг олон тэмдэглэлт ой энэ жил тохиож байна. Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн энэхүү Yндэсний их баяр наадам нь та бидний бусдаас ялгаран танигдах соёлын балрашгүй нэгэн толбо бөгөөд тиймдээ ч Монгол түмэн энэхүү баяраа хотол түмнээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай билээ.
“Цайрт Минерал” ХХК-ийн хамт олон Монгол ёс уламжлалаа дээдлэн сахин, хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан ажилласаар ирсэн бөгөөд аймаг орон нутагт чамгүй хандив тусламж, дэмжлэгийг үзүүлсээр ирсэн билээ. Энэ жил Сүхбаатар аймгийн баяр наадамд зориулан Аймгийн төв наадамд 7 сая, Халзан, Сүхбаатар сумдын наадамд тус бүр 2 сая төгрөг. Асгат, Баяндэлгэр сумдын наадамд тус бүр 1 сая төгрөгийн хандивыг өглөө. Монгол түмэн өдгөө дэнж биш дэлхий хотолзуулан нааддаг болсон, Тэр хэмжээгээр Монгол соёлоо хадгалан яваагийн сайхан баталгаа хэмээн бид бүгд бодож явдаг. Та бүхэн сайхан наадаарай, аз жаргал сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.
“Цайрт Минерал” ХХК-ийн хамт олон.



