Аймгийн аваргууд тодров.

“Цайрт Минерал” ХХК-иас 5 дахь жилдээ ивээн тэтгэн явуулж байгаа “Цайрт Минерал” ХХК-ийн нэрэмжит Сүхбаатар аймгийн насанд хүрэгчдийн 2011 оны гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 5 сарын 14, 15-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд аймаг улсын хэмжээний 200 гаруй мастер шилдэг тамирчидаас бүрдсэн багууд оролцсон нь жил ирэх тусам улам өрсөлдөөнтэй, чанартай болж байгааг харуулж байна.
Эрэгтэй Алтан медаль “ББС” групын баг,
Мөнгөн медаль Одкон компаний баг,
Хүрэл медаль ХААН банкны баг,
Эмэгтэй Алтан медаль "Дөрвөлж" ОНӨГ-ын баг,
Мөнгөн медаль ХААН банкны баг,
Хүрэл медаль Одкон компани тус тус байр эзэлж, Багийн онооны дүнгээр шилжин явах цомын эзнээр ХААН банкны хамт олон шалгарлаа. Ерөнхий шүүгчээр олон улсын хэмжээний мастер, доктор профессор н.Халзан багш ажиллаж, спорт сонирхогч үзэгчдийг шуугиулсан олон сайхан тоглолттойгоор энэ жилийн наадам өндөрлөв.



