Цагаан сар

"Цайрт Минерал" ХХК-с жил бүрийн сар шинийн баяраар Баруун-Урт хот, Сүхбаатар, Асгат, Халзан сумдын настангуудад гарын бэлэг гардуулдаг уламжлалтай билээ. Энэ жил 200 ахмад настангуудынхаа амар мэндийг эрж, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.
Мөн Цагаан сарын шинийн гурванд Даншигийн их аварга Гэнэнгийн Өсөхбаярын нэрэмжит аймаг сумын цолтой хүчит бөхийн барилдааныг Сүхбаатар сумтай хамтран 5 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Эртний сайхан үүх түүхтэй Сүхбаатар нутагт үйл ажиллагаа явуулж буй манай компаний хувьд ахмад настанд нь хүндэтгэл үзүүлж, түүхэн уламжлалыг нь сэргээхэд санаачлага гарган ажиллаж байгаадаа сэтгэл өөдрөг байдаг юм.
Та бүхэн ирж буй Төмөр Туулай жилдээ эрүүл энх байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэгчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлъе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.



