ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

Оюутнуудтай уулзалт хийлээ.

2010-04-06  

“Цайрт Минерал” ХХК-аас Сүхбаатар аймагт оюутны “Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр”-ийн тусламж үзүүлээд 5-н жил болж байна. Энэ хугацаанд жил бүр орон нутгаас тодорхой тооны оюутныг компаниас гаргасан шалгуурыг үндэслэн сургалтын төлбөрийг төлж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 120 оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт 85,4 сая төгрөг зарцуулаад байна. Энэ жилийн байдлаар нийт 44 оюутны сургалтын төлбөр 35,4 сая төгрөг төлж байгаа билээ. Эдгээр оюутнуудтай компаний төлөөлөгчид уулзалт хийж тэдний санал хүсэлтийг сонсож, хичээл сурлагын байдалтай танилцаад ирлээ.  

Оюутнууд бүгд “Цайрт Минерал” ХХК-аар сургалтын төлбөрөө зуун хувь даалгаж байгаадаа баяртай байдгаа илэрхийлэн цаашдын ирээдүйд том тусламж үзүүлж байгаад талархаж байлаа. Мөн амжилттай суралцаж улс, эх орныхоо хөгжлийн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллах болно гэдгээ энэ уулзалтын үед илэрхийлж байсан юм.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮