Хүүхдийн бэлэг
2008-06-01

"Цайрт Минерал" ХХК-иас жил бүр уламжлал болгон авч хэрэгжүүлж ирсэн ажлаа зохион байгууллаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр /Хүүхдийн баяр/-өөр уурхайн нийт ажилчдынхаа хүүхдүүдээс гадна Баруун-Урт суман дахь хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу нийт 500-гаад хүүхдүүдэд бэлэг өгч хүүхдүүдийг баярлууллаа. Энэ жилийн хувьд тус аймагт "Энтеровирус"-ээр өвчилсөн хүүхдүүдийн тоо бусад аймгуудаас их байгаа тул хүүхдүүдийн бэлгийг Баруун-Урт сумын ЗДТГ, Аймгийн Хүүхдийн төлөө төвийн албаны хүмүүстэй хамт явж хүүхэд нэг бүрт хүргэж өглөө.
Шинэ мэдээ
ТЭРБУМ МОД - 2026
2026-05-14
ЦАЙРТ ЛИГ-2025
2025-11-18
Санал хүсэлт илгээх
Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт



