ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

Уулын тахилга.

2008-05-13  

Зуны тэргүүн сарын шинийн 3-н буюу 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төвд байдаг Хатагин хошууны Их уул Дарханхан цолт Баянмөнххаан уулын Их тахилга болж өнгөрөв.

Уулын Их тахилгад зориулж Их нас, Соёолон, Шүдлэн насны хурдан морь уралдаж, хүчит 32 бөх барилдав.

Соёолон насны хурдан морины уралдааныг Төмөртийн-Овооны Цайрын Уулын баяжуулах үйлдвэр ивээн тэтгэж байлав.

Соёолон насны морины уралдаанд Баруун-Урт сумын харъяат Г.Цэргийнхүүгийн хээр соёолон түрүүлж, Алтан медаль, Өргөмжлөл, 700000 төгрөгөөр, Улаанбаатар хотын харъяат Н.Нанзадын хүрэн аман хүзүүдэж, Мөнгөн медаль, Өргөмжлөл, 350000 төгрөгөөр, Улаанбаатар хотын харъяат Т.Энхболдын буган, Баруун-Урт сумын харъяат Ж.Наранбаатарын хүрэн, Асгат сумын харъяат Н.Эрдэнэчулууны хүрэн 3, 4, 5-д хурдалж айрагдан, Хүрэл медаль, 100000-250000 төгрөгөөр шагнагдаж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан наадамчин олноо баясагалаа. Мөн соёолон насны морины уралдаанд эхний 30-д хурдалсан хурдан хүлгүүдийг байлж шагнав.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮