ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

Хүрэл хөшөөний нээлт болов.

2008-02-02  

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 115 жилийн ойг Сүхбаатарчууд өргөн тэмдэглэв. Аймаг, орон нутгийн удирдлагуудаас нэг жилийн өмнө Д.Сүхбаатарын талбайг бүрэн засварлах, мөн Их жанжины хөшөөг шинэчлэн барьж байгуулах, хөрөнгө оруулалт хийж, санхүүжүүлэх талаар "Цайрт Минерал" ХХК-ийн удирдлагуудад хүсэлт гаргасныг хүлээн авч, энэхүү ажлын эхний хэсэг буюу Д.Сүхбаатарын морьтой хүрэл хөшөөний нээлт боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Р.Буд, Их жанжин Д.Сүхбаатарын гуч охин Д.Сүхжаргалмаа болон ах дүү, төрөл төрөгсөд, "Цайрт Минерал" ХХК-ийн удирдлага, аймаг, орон нутгийн удирдлагууд, иргэд, хөдөлмөрчид оролцов. Уг хөшөөний эх загварыг Сүхбаатар нутгийн уран бүтээлч Ж.Дүүрэнтөгс бүтээж хийлгэсэн бөгөөд нийт 100,0 орчим сая төгрөгний хөрөнгөөр бүтээгджээ.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮