“Цайрт Минерал” ХК ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо болон ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны “Давтан” баталгаажуулалтын аудитаа амжилттай давж, баталгаажуулалтын гэрчилгээгээ дахин гардан авч байна.

“Цайрт Минерал” ХХК ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо болон ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны “Давтан” баталгаажуулалтын аудитаа амжилттай давж, баталгаажуулалтын гэрчилгээгээ дахин гардан авч байна.
“Цайрт минерал” ХХК нь олон улсын жишигт нийцсэн хариуцлагатай уул уурхайн соёлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй, ажилтанд аюулгүй, нийгэмд хариуцлагатай байгууллага гэдгээ дахин нотолж буй бахархалт агшин юм.
Хоёр арван жилийн турш “Цайрт Минерал” ХК нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүс нутгийн хөгжил, олон зуун ажлын байр, олон улсын хамтын ажиллагаа, орон нутгийн ард иргэдийн сайн сайхны төлөө үлэмж хувь нэмэр оруулсныг бид бүгд бахархалтайгаар харж байна.
Энэ бол зөвхөн нэг компанийн амжилт бус, салбартаа шинэ соёл, шинэ үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлсэн жишиг түүх бөгөөд зөвхөн олборлолтын үр дүнгээр бус, харин байгаль орчныг хамгаалах, ажилчдынхаа эрүүл мэндийг дээдлэх, олон улсын стандартын жишгийг нутагшуулах замаар салбартаа манлайлан оршсоор ирсэн.
Цайрт Минерал ХХК-ийн 20 жилийн түүхэн замнал улам бат бөх өргөжин тэлж, Монголын уул уурхайн салбарын үлгэр жишээ, бахархалт компани болон хөгжсөөр байх болтугай! 2025.08.28