ХАНШ         Ц/Цайр-тонн: 3793.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

???? ИРЭЭДҮЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ДЭМЖИХ НЬ БИДНИЙ ҮНЭТ ХУВЬ НЭМЭР

2026-11-12  

????“Цайрт Минерал” ХХК нь залуу үеийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах зорилгын хүрээнд 2026–2027 оны хичээлийн жилд нийт 48 оюутантай сургалтын тэтгэлгийн гэрээ байгууллаа.
????️Бид 2007 оноос эхлэн оюутан залуусын сурч боловсрох хүсэл эрмэлзлийг дэмжиж, ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийг хүртэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор 800 гаруй оюутанд сургалтын тэтгэлэг олгож, тэдний мэдлэг боловсролоо дээшлүүлэх, хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг дэмжээд байна.
????Боловсрол бол ирээдүйд оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс бид залуу үеийнхээ хөгжилд оруулж буй хувь нэмрээ цаашид ч үргэлжлүүлж, мэдлэг чадвартай, хариуцлагатай, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд нь үргэлж дэмжлэг үзүүлэх болно.
????Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт, гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе! ????



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3793.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮