ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

Цагаан сарын Шинийн гурванд бөх барилдлаа

2008-02-11  

Жил бүрийн Цагаан сарын баяраар уламжлал болгон явуулдаг Даншигийн Их аварга Гэнэнгийн Өсөхбаяр агсны нэрэмжит аймаг, сумын цолтой бөхчүүдийн барилдаан Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд энэ сарын 10-ны өдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн бөхийн барилдаан нь Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 115 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд "Цайрт Минерал" ХХК, Сүхбаатар сумын захиргаатай хамтран өргөн дэлгэр зохион явуулав. Энэ жилийн хүчит бөхийн барилдаанд  Сумын заан Б.Сэнгэдорж, Сумын начин Г.Батсугар нар шөвгөрч Аймгийн начин н.Зоригтбаатар үзүүрлэн, Аймгийн начин н.Гантулга түрүүллээ. Тус арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Лхамсүрэн, "Цайрт Минерал" ХХК, Сүхбаатар сумын удирдлагууд, нутгийн иргэд ирж үзэж сонирхолоо.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮