ТОП-100 Аж ахуйн нэгжүүд шалгарлаа


Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Засгийн газартай хамтран Эдийн засаг, нийгэм, бизнесийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан ТОП-100 Аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлал тогтоод 7 жил болж байна. 2007 оны ТОП-100 Аж ахуйн нэгжийн шалгаруулалт энэ оны 2 дугаар сарын 29-ны өдөр Сүнжин грандад болж өнгөрлөө. 2007 оныхоо ажлаар "Цайрт Минерал" ХХК нь ТОП-100 Аж ахуйн нэгжийн №07 шалгарлаа. (Өнгөрсөн 2007 онд №9-д шалгарч байсан)
ТОП-100 Аж ахуйн нэгжийн эхний 10 байранд:
1. Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэр манлайлж,
2. "Эм Си Эс" групп аман хүзүүдэн,
3. "Мобиком" корпораци,
4. "Петровисс" ХХК,
5. "Монголын Цахилгаан Холбоо" ХК тус тус айрагдаж,
6. "Магнай трейд" ХХК,
7. "Цайрт Минерал" ХХК,
8. "Бороо Гоулд" ХХК,
9. "НИК" ХК,
10. "Жаст групп" ХХК тус тус байр эзлэв.
Шалгаруулалтын гол үзүүлэлт нь тухайн байгууллагын улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, борлуулалтын орлого, шинээр бий болгосон ажлын байр, нийгмийн хариуцлагын талаар хийж гүйцэтгэсэн ажлуудыг харгалзан үзсэн байна.



