Төмөртийн овоо сан байгуулагдлаа
2008-03-28

“Цайрт Минерал” ХХК-иас орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгох зорилгоор урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Цайрт Минерал” ХХК-иас аймаг, орон нутгийн удирдлагууд болон тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкныхан, мөн бизнес эрхлэгч нартай тус тусад нь уулзалт зохион байгуулж санал солилцлоо. Сүхбаатар аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах хувь хүн, аж ахуйн нэгжүүд нь арилжааны банкнаас зээл авч төслөө хэрэгжүүлэх бөгөөд “Цайрт Минерал” ХХК-иас зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ. Жил бүр 100,0 мянган ам.долларын хүүгийн хөнгөлөлт үзүүлэх юм.
Шинэ мэдээ
ЦАЙРТ ЛИГ-2025
2025-11-18
НӨХӨН СЭРГЭЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
2025-09-05
МОДНЫ АШИГ ТУС
2025-09-03
Санал хүсэлт илгээх
Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт



