ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

Тэмцээн боллоо.

2008-04-29  

2007 онд Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 7 дугаарт шалгарсан “Цайрт Минерал” ХХК-ийн нэрэмжит МБАТСпортын XII наадмын Аймгийн аварга шалгаруулах Волейболын Шилжин явах цомын төлөө тэмцээн 2008 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Баруун-Урт хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнийг 2007 оноос эхлэн “Цайрт Минерал” ХХК-ийн нэрэмжит болгон жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд энэ жилийн тэмцээний шагналын сан нь 2,5 сая төгрөг байлаа.

Энэ жилийн Аймгийн аварга шалгаруулах Волейболын тэмцээнд Сүхбаатар аймгийн шилдэг 16 баг тамирчид оролцсон бөгөөд хөдөөгийн сумдаас Түмэнцогт, Баяндэлгэр, Мөнххаан, Эрдэнэцагаан сумдын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид хүрэлцэн ирж хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.

Тус тэмцээнийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг сумын удирдлагууд, нутгийн иргэд, хүүхэд, залуучууд хөгжөөн дэмжиж сонирхолоо.

Ийнхүү бүтэн хоёр өдөр үргэлжилсэн дээрх тэмцээнд Эрэгтэйчүүдээс Ц.Жаргалсүрэн ахлагчтай “Дөрвөлж” (ОНӨҮГ) ХХК-ийн баг тамирчид 1-р байр эзэлж, Б.Эрдэнэбилэг ахлагчтай Д.Сүхбаатарын нэрэмжит Бүрэн дунд сургууль, У.Эрдэнэбаяр ахлагчтай “BBS” Tелевизийн баг тамирчид 2, 3-р байр, Эмэгтэйчүүдээс А.Алтантүлхүүр ахлагчтай “Цайрт Минерал” ХХК-ийн баг тамирчид 1-р байранд шалгарч, Б.Батзаяа ахлагчтай Дөрвөлж” (ОНӨҮГ) ХХК, Б.Батчимэг ахлагчтай Д.Сүхбаатарын нэрэмжит Бүрэн дунд сургуулийн баг тамирчид 2, 3-р байрыг тус тус эзэлсэн байна.

“Цайрт Минерал” ХХК-ийн нэрэмжит МБАТСпортын XII наадмын Аймгийн аварга шалгаруулах Волейболын Шилжин явах цомын төлөө тэмцээний нийлбэр дүнгээр Ц.Алтансүх захиралтай  “Дөрвөлж” (ОНӨҮГ) ХХК-ийн баг тамирчид 1-р байр эзэлж Шилжин явах цомын эзэд болж, Ч.Цогтбаатар захиралтай “Цайрт Минерал” ХХК, Л.Байгальмаа захиралтай Д.Сүхбаатарын нэрэмжит Бүрэн дунд сургууль 2, 3-р байранд шалгарлаа.

Мөн энэ үеэр Шилдэг тоглогчдыг шалгаруулсан бөгөөд Шилдэг холбогч эрэгтэй тамирчнаар Д.Сүхбаатарын нэрэмжит Бүрэн дунд сургуулийн Ц.Наранхүү, Шилдэг холбогч эмэгтэй тамирчнаар “Цайрт Минерал” ХХК-ийн А.Алтантүлхүүр, Шилдэг довтлогч эрэгтэй тамирчнаар Д.Сүхбаатарын нэрэмжит Бүрэн дунд сургуулийн Б.Батсуурь, Шилдэг довтлогч эмэгтэй тамирчнаар “Дөрвөлж” (ОНӨҮГ) ХХК-ийн Д.Мөнхцэцэг, Тэгш тоглогч эрэгтэй, эмэгтэй тамирчнаар “Цайрт Минерал” ХХК-ийн Б.Угтахбаяр, О.Батцэцэг нар шалгарч, Шилдэг шүүгчээр Аймгийн БТСпортын хорооны С.Цэвэгжав тодорсон байна.



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮