Цасны баяр
2009-01-11

2009 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хорооноос зохион байгуулсан аймгийн бүх ААН, байгууллагуудыг хамарсан “Цасны баяр” спортын нөхөрсөг тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээн олс таталт, буухиа, цасны сумо зэрэг төрлүүдээр зохиогдсон бөгөөд “Цайрт Минерал” ХХК-ийн ажилчид идэвхитэй оролцож нэг өдрийг цэвэр агаарт хөгжилтэй өнгөрүүлэв. Мөн энэ үеэр Сүхбаатар аймгийн биеийн тамир спортын хорооноос 2008 онд биеийн тамир спортын салбарын ажлын үзүүлэлтээрээ амжилт гарган 1-р байр эзэлсэн “Цайрт Минерал” ХХК-ийн хамт олонд өргөмжлөл гардуулах ёслол боллоо.
Шинэ мэдээ
ТЭРБУМ МОД - 2026
2026-05-14
ЦАЙРТ ЛИГ-2025
2025-11-18
Санал хүсэлт илгээх
Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт



