Хаврын Спартакиад 2009


Тус компанийн ажилчин, албан хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, мөн шинэ Спорт соёл урлагийн Зал ашиглалтанд орсныг тохиолдуулан “Хаврын спартакиад-2009” спортын гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион явуулж амжилттай өндөрлөлөө. Тэмцээнд 15-н хэлтэс цехийн 8 баг тамирчид оролцсоноос Гар бөмбөгийн төрөлд Машин Механизм Тээвэр Менежментын хэлтсийн хамт олон 1-р байр шилжин явах цом, Тамгын хэлтсийн хамт олон 2-р байр, Олборлолтын хэлтсийн хамт олон 3-р байр эзэлж, харин Сагсан бөмбөгийн төрөлд Баяжмалын цехийн хамт олон 1-р байр шилжин явах цом, Чанар шалган хэмжих төвийн хамт олон 2-р байр, Машин Механизмын Тээвэр Менежментын хэлтсийн хамт олон 3-р байр тус тус эзэлэн өрсөлдөөн, ихтэй болж өнгөрлөө. Энэхүү “Хаврын спартакиад” энэ жилээс эхлэн жил бүр уламжлал болгон “Цайрт Минерал” ХХК-ийн ажилчдын дунд зохион явагдах юм.



