Ундны усыг цэвэршүүлж хэрэглэнэ.
2009-08-05

Манай компани нь хэрэглээний болон ахуйн ундны усыг үйлдвэрийн төвөөс 36км зайд байдаг Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт орших “Шинэ ус”-ны хөндий хэмээх газраас авдаг. Уг усны хатуулаг нь хүнсний эрүүл ахуйн стандартанд байх ёстой хэмжээнээс илүү байдаг байна. Ундны ус нь тухайн хүний эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг тул энэ байдлыг компанийн зүгээс анхааралдаа авч ус цэвэршүүлэх төхөөрөмж ашиглалтанд орууллаа. Энэхүү төхөөрөмж нь 4-н шатлалт дамжилгаар цагт 2 тонн усыг цэвэршүүлэх бөгөөд ажилчдын ундны усны хэрэгцээг бүрэн хангаж байна. Энэ авсан арга хэмжээ нь цаашид уурхайчдыг ундны уснаас шалтгаалан үүсэх өвчлөлийг хязгаарлах үр дүнтэй ажил боллоо.
Шинэ мэдээ
ЦАЙРТ ЛИГ-2025
2025-11-18
НӨХӨН СЭРГЭЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
2025-09-05
МОДНЫ АШИГ ТУС
2025-09-03
Санал хүсэлт илгээх
Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт



