ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮

Цайрт Минерал ХХК - TOP 100

2011-04-05  

Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ-аас арав дахь жилдээ 2010 оны Монгол улсын шилдэг “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулалаа. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, үндэсний ажиллах хүчний ур чадвар, тоог өсгөсөн, эдийн засагт оруулсан хувь нэмэр, улсад төлсөн татвараараа тэргүүлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаараа манлайлсан аж ахуйн нэгжүүдэд энэхүү титэм, өргөмжлөл очдог билээ.
Монгол улсын шилдэг  “ТОП 100 “ аж ахуйн нэгжийн шалгаруулалтад  “Цайрт Минерал” ХХК 6 дахи удаагаа дахин шалгарснаар улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулагч,  нийгмийн хариуцлагаараа тэргүүлэгч байгууллага гэдэгээ ахин баталж, 2010 оны Топ 100 аж ахуй нэгжийн МАНЛАЙ 20 компаний нэг боллоо.    
“Цайртминерал” ХХК нь хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан ажиллагч аж ахуй нэгжийн хувьд боловсрол, орон нутагт хандив тусламж, байгаль орчин,  спорт,  ажиллагсадын нийгмийн асуудал зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ.

Энэхүү хүндтэй шагналыг хүртэхэд идэвх санаачлага гарган албан үүргээ хариуцдагатай биелүүлсэн “Цайртминерал” ХХК-ийн нийт ажиллагсадад талархал дэвшүүлж байна. 



Шинэ мэдээ

Санал хүсэлт илгээх

Таны нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Санал хүсэлт
ХАНШ         Ц/Цайр-тонн: 3436.65$         Ам.доллар: 0₮         Юань: 0₮         Евро: 0₮