МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ

Татварын албаныхан аж ахуйн нэгж, компаниудын удирдлагуудыг баяр ёслолын байдалтайгаар улаан хивс дэвсэн хүлээн авлаа. Энэ бол оны “Манлай” болон “Тэргүүний” татвар төлөгчдийн батламж гардуулах ёслолын ажиллагаа юм.
Жил бүр улсын төсөвт төлсөн татварын хэмжээгээр нь үнэлж, тухайн оны “Манлай”, “Тэргүүний”, “Найдвартай” татвар төлөгчдийг Татварын ерөнхий газраас тодруулж, батламж гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд 2010 онд улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлсэн аж ахуйн нэгжүүдэд Татварын ерөнхий газраас уламжлал ёсоор батламж гардуулан алдаршуулсан байна.
Энэ амжилтаараа “Цайрт Минерал” ХХК Улс, орон нутгийн төсөвт татвар хураамж төлөлтөөрөө “МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ 2010” байгууллагаар шалгарлаа. Монгол улсын хөгжил дэвшил, улсын төсөвийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулан амжилттай ажилласан компанийн хамт олон, хамтарч ажилладаг бүгдэд нь баярлалаа.



